News

Monday, October 20, 2008

Дэлхийн хар нvх

Дэлхийн бємбєрцгийн янз бvрийн бvсэд онгоц, хєлєг онгоц, хvмvvс ул мєргvй алга болсоор байгаа. Ийм олон арван нууцархаг явдлыг тайлбарлах гэж оролдсоор ирсэн боловч чадахгvй байна.

Ємнєд Африкийн одон орон судлалын доктор, Дарделл-Уортены шагналт Кристофер фон Клемпер саяхан бас нэг таамаглал дэвшvvлжээ. Тэрбээр,

-Хар нvхийг яагаад заавал сансар огторгуйд байдаг гэж бодоод байгаа юм бэ. Тэд vзэгддэггvй. Гэрэл ч зугатан гарч чадахааргvй тийм хvчирхэг татах хvчтэй. Єєр галактикийн бvх л бvтэн нарны систем хар нvхэнд унаж алга болохыг эрдэмтэд ажигласан. Гэвч хар нvх дэлхий дээр ч оршин тогтнож байж болно гэдэг талаар хэний ч санаанд багтахгvй байх шиг байна гэжээ.

Мєн Америкийн сансарын физикч Жейн Линдсетт, Клеймпер болон бусад нэртэй эрдэмтдийн сvvлийн шинжилгээ судалгааны ажил урьд ємнє нь тайлбарлаж чадахгvй байгаа хєлєг онгоц, хvмvvс, бусад томоохон материаллаг зvйл алга болох vзэгдлийг шинээр харахад хvргэж байна. Энэ бvхэнд би хар нvх буруутай гэж vзэж байна.

Дэлхий дээр бvх л бvтэн хотыг хамарч чадахаар єєр хэмжээст орон зай, цаг хугацааны гажилт гардаг. Ийм хар нvх дэлхий дээр хэдэн арваараа байдаг бєгєєд тvvнд хvмvvс орчихдог байж мэднэ гэжээ.

0 Сэтгэгдэл: