This is default featured slide 1 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 2 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 3 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 4 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 5 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

News

Tuesday, October 21, 2008

Аз жаргал /Өгүүллэг/

Чи бид 2-ын хамтдаа алхаж явсан тэр гудамж, тоглодог байсан тэр тоглоомын талбай. Миний хувьд хэзээ ч мартагдахааргүй тэр л дурсамжийг чи минь надад үлдээсэн. Чамайг сүүлдээ худлаа шалтаг хэлээд гэрээсээ ч гарахаа болих үед чинь надад хайргүй болчихсон эсвэл өөр хүнд хайртай болчихож гэж бодон өдөр бүр чимээгүй уйлдаг байлаа. Тэр үед чи минь 19-тэй харин би дөнгөж 17-той байсан. Яаж тийм аймшигтай өвдөлтийг шүдээ зуун,нүдээ анин шөнө унтаж ч чадахгүй,сүүлдээ бүр хэвтэж ч чадахгүй болтлоо тэсч чаддаг байнаа. Чи минь ээж аавдаа миний тухай түүнд минь юу ч битгий дуулгаарай гэж хэлснийг чинь би дараа нь сонссоон. Намайг, бас өөрийнхөө хайртай бүх л зүйлээ орхин явсан тэр хар өдөр. Тийм аймшигтай зүйлийг сонсох гэж би хорвоод төрөөгүй байлтай. Яагаад наддаа ганц ч үг хэлэлгүй бүтэн 2 сарын турш орцныхоо үүдэнд хүлээлгэсэн юм бэ. Амьдралын минь нар,сэтгэлийн минь гэгээ болсон миний анхны хайр. Чинийхээ нэрээр нэрлэсэн томоос том буяны байгууллага нээнээ гэж чамайгаа сүүлчийн замд нь үддэг өдөр амласан. Би зөвхөн тэр л амлалтандаа хүрэхийн тулд амьдарсан. Гэвч амьдрал гэдэг хэлээд л бүтдэг амар зүйл биш юмаа гэдгийг ухаарч л явна. Тэр их амлалтанд хүрэхэд ч өдий байна даа гэж би бодон орондоо орлоо. Шөнөжин чамайгаа зүүдлэн олигтой амарч чадалгүй өглөөтэй золгов. Нөгөө л муу ажил руугаа шогшино. Амьдралдаа дорвитой том алхам л хийхгүй бол энэ мэтээр үргэлжилсээр байгаад ганцхан заяасан амьдрал минь дуусах нь дээ гэж бодон Өлзийгийн сэтгэл зовиурлав. Гадаа өвлийн жавар хайрах нь багасч хаврын нар ээж энд тэнд шалбааг болж эхэлжээ. Жил жилийн хавар энэ маягаараа дууссаар чамаасаа хойш 6-н жилийг ардаа орхижээ. Энэ хугацаанд ахин шинэ хайртай учрах нь бүү хэл эмэгтэйчүүдийг ч өөр нүдээр хардаггүй байв. Хэн ч байхгүй автобусны буудал дээр гунигтай харцаар газар ширтэн сандал дээр сууж байтал хэн нэгэн миний урд ирж зогсов. Гутал нь үнэхээр эгдүү хүрмээр жижигхээн улаан кет,бас бор өнгийн ямар ч стильгүй өмд, тэгээд дээгүүр нь цав цагаан өнгөтэй том куртка. Өнгө өнгийн будгаар хэсэгчлээд будсан алиалагч шиг л харагдаж,инээд минь өөрийн эрхгүй хүрэв. Автобус ирж тэр бүсгүй түрүүлж суугаад би араас нь оров. Дотор байсан хүмүүс бүгд л түүнийг дооглонгуй харцаар харна. Би түрүүлэн урд нь гаран алхаж хамгийн хойд талын суудал дээр суув. Яг миний урд талд суун чихрийн цаас шажигнуулна. Эгдүүтэй ч амьтан бол доо гэж миний инээд хүрэн сууна. Түүний цүнхнээс жижиг толь бололтой нэг зүйл унав. Харин тэр анзаарсан шинжгүй байхаар нь би босоод түүнд унасан зүйлийг нь авч өгөөд нүүр лүү нь эгцлэн харав. Ээ бурхан минь, би чинь юу харах нь энэ вэ. -Өө яанаа газар уначихсан байсан юмуу. Баярлалаа гэж хэлээд амандаа ямар нэг юм үглэн толгой руугаа тогшино -Уучлаарай чамайг хэн гэдэг бэ? -Юу гэнээ,яах гэж байгаан. Хн ганц толь газраас авч өгчихөөд юун их юм санадаг юм. Хачин амьтан бэ -Үгүй ээ,намайг уучлаарай,би зүгээр л -Энэ эрчүүд гэж гар бариад бугуй барьдаг өөдгүй амьтад гэж хэлээд хаалганы дэргэд очиход хаалга ч онгойж тэр гараад явчихлаа. Араас нь гарч гүйн түүнийг өөр лүүгээ татан харуулж -Чи намайг таньж байна уу,айн,намайг урьд нь харж байсан уу гэж хашгирах шахам чанга хэлэхэд, тэр айсан бас гайхсан нүдээр над руу харж: -Та чинь яагаад байгаан бэ? би таныг танихгүй. -Би галзуурсан хүн аятай чи намайг сайн хардаа,би хэн байна хэлээч гэж хашгирав -Ёоёо өвдөж байна шдээ,та тавиач ээ, энэ солиотой хүнийг болиулаад өгөөч авраарай туслаарай гэж уйлан хэлэв. Энд тэндээс хүмүүс цугларан намайг түүнээс холдуулав. Харин би түүний ард эр хүний бардам зангаа гээн чанга уйлан хоцорлоо. Тэр өдөр ажил дээрээ ч тогтож сууж чадахгүй,зөвхөн тэр алиалагч шиг хувцас өмссөн охин л нүдэнд харагдана. Царай нь л ижилхэн болохоос биш та 2 шал өөр ертөнцийн эсрэг тэсрэг хүмүүс. Тэр маань үнэхээр ухаалаг,даруухан,ямар ч үг хэлсэн бай заавал дотроо бодож байж хэлдэг бол харин тэр охин ямар ч бодлогогүй үгийг хэнд ч хамаагүй ярьчихдаг тийм л хүн байна. Гэхдээ яг л чи минь байсан шүү дээ. Ийм адилхан хүмүүс гэж бас байдаг аа. Сэтгэл дотор юу болоод байгааг би ерөөс ч ойлгохгүй байна. Чамайгаа намайг орхин оддог тэр өдрийнх шиг л аймшигтай өвдөн намайг зовооно. Гэртээ очоод хаанаас түүнийг олох вэ, яаж тайлбарлаж хэлэх вэ гэдэг талаар л бодон дугхийж чадалгүй хонолоо. Маргааш нь ажилдаа явахаар автобусны буудлын нөгөө л нэг сандал дээрээ очин суув. Яагаад ч юм тэр охин ирэх юм шиг сэтгэл гэгэлзэн яг л чамтайгаа анхны болзоондоо очих гэж байсан үе шиг болов. Миний зөн надад худлаа хэлсэнгүй ээ,нөгөө улаан жижигхэн кеттэй охин урд ирж зогсоод намайг гэнэт харсан бололтой айн арагш ухрав. -Би чамайг яах ч үгүй ээ,2-уулаа зүгээр л ярилцая -Би танд ямар ч гэм хийгээгүй биз дээ,яагаад намайг ингээд байгаан гэж бяцхан хүүхдийнх шиг хөөрхөн нүдэнд нь нулимс цийлэгнэв. -Үгүй дээ би зүгээр л. За за намайг уучлаарай гэж хэлээд би автобус руу түрүүлээд оров. Харин тэр араас орж ирээд яагаад ч юм миний хажууд суув. Хоорондоо юу ч дуугаралгүй олон буудал явав. Тэр минь буцаад ирчихсэн миний хажууд суугаа юм шиг л санагдан зүрх минь хүчтэй цохилон хөл маань мэдэгдэхүйц чичигнэнэ. Энэ өдрөөс хойш бид 2 өглөө бүр тааралдан байнга хамт нэг суудал дээр суун явдаг болов. Тэр охин яг л жоохон хүүхэд шиг элдвийг ярин тэр ч бүү хэл сандал налан шүлсээ гоожуулан унтах нь эгдүүтэй бас хайр хүрэм. Нэг өдөр би зориг гарган утасных нь дугаарыг асуув. Тэр гайхан харж байснаа: -Яах гэж байгаан? -Үгүй,зүгээр л -Зүгээр л юм бол миний утсаар яах гээв? -Чамтай найзууд болмоор байна. маш сайн найзууд. Зовлон жаргалаа хуваалцдаг тийм л найзууд болохыг хүсч байна. -Аан тийм үү,надад чам шиг эрэгтэй найзууд зөндөө байдаг. Гэхдээ яахав,чи огт танихгүй хүн биш болохоор өгье,харин хэрэггүй зүйл дээр байнга залгаж хүнд тээр удахгүй шүү. Ажил дээрээ очин байн байн л утас руу гар яваад болж өгөхгүй байв. Нэг л мэдэхэд аль хэдийнэ залгачихсан утасны цаана шингэхээн хоолойтой охин: -Байна уу -Аан байна байна. би байнаа -Би гэж хэн? -Нөгөө автобусанд цуг явдаг залуу -Аан яасан,юу болоов -Юу ч болоогүй ээ -Тэгээд? Би чамайг хэрэггүй бол битгий залгаж бай гэж хэлсэн биз дээ -Тэр ч тийм л дээ,тэгэхдээ би зүгээр залгаагүй л дээ -За тэгээд яриад байгаарай -Чи хаана байгаан -Би ажил дээрээ л байна,чи ер нь яах гээд байнаа,шал хэрэггүй юм асуугаад, за за би ажил ихтэй байна, утсаа тасаллаа Би яг л 18-тай жоохон хүү шиг сандран, сэтгэл хөөрч байв. Би чинь одоо яаж байнаа. Түүнээсээ хойш эмэгтэй хүнтэй хэзээ ч ингэж ярьж байсан удаагүй. Тэгтэл тэр алиалагч шиг охин яагаад миний зүрхийг ингэтлээ догдлуулаад байгаа юм бол. Түүнтэй минь адилхан болоод л тэр,тиймээ тийм болохоор л… Орой нь гэртээ очин бас л түүний тухай бодлоо. Утсаар яримаар санагдаад сэтгэл минь тогтсонгүй. -Байна уу -Байна, би нөгөө автобус -Бас яасан, чи хэрэггүй л залгаа биз -Үгүй ээ,тийм ээ зүгээр л залгаж байна -Тийм бол баяртай -Хүлээгээрэй,хүлээгээрэй. Би одоо хүртэл чиний нэрийг мэдэхгүй,тэгээд л. -Аан намайг Азаа. -Азаа??? Тэгвэл бүтэн нэр чинь??? -Азжаргал, сайхан нэр болохоор би нэрээ хэлэх дуртай байдаг юмаа. Ахиад л нөгөөх зүрх нь хүчтэй базлан өвдөж, сэтгэл нь хөндүүрлэв. Яагаад нэр нь хүртэл ижилхэн байдаг байнаа. Яагаад? Арай чи минь эргээд… үгүй ээ юу гэж тийм юм байхав дээ. Сүүлчийн замд нь үддэг тэр өдөр би чинийхээ хүв хүйтэн болсон духан дээр гашуун нулимстай уруулаараа үнссэнээ санаж байна. Тийм байтал юу гэж? Шөнөжингөө элдэв зүйлийг бодож унтаж чадалгүй хонов. Өглөө эрт ажилдаа явах замдаа түүнтэй бас л тааралдав. Тэгээд буух газар нь хамт бууж сэм түүнийг дагав. Ажлынх нь газрыг мэдэж авсанаар барахгүй орой бас дагаж гэрийг нь хүртэл мэдэж авав. Маргааш нь өглөө нь гэрээсээ эрт гарч тэдний гэрийн үүдэнд түүнийг хүлээн зогсов. Төд удалгүй гарч ирээд намайг харан гайхширсан шинжтэй: -Хүүе,чи энд юу хийж байгаа юм? -Өө сайн уу Азаа, манай найзынх энүүхэнд байдаг юм. Танайх бас энд байдаг юмуу гэж санамсаргүй тааралдсан хүний царай гаргав -Аан тийм үү. Манайх энд байдаг юм. Сонин л учрал байна. Одоо чи хаачих уу,ажил руугаа биз дээ -Тийм ажил руу явна. -За тэгвэл явцгаах уу Үүнээс хойш тэдний үүдэнд байнга л харуулдах болов. Энэ үед Азаа ч бас цонхоороо түүнийг харан зүрхэнд нь баярын оч гялсхийж байдгийг тэр яахин мэдэх билээ. Нэг удаа Өлзийгийн бие өвдөн ажлаасаа чөлөө авч гэртээ өнжив. Азаа түүнийг ирээгүйд гайхахаар барахгүй харин ч бүр сэтгэл нь гонсойв. Тэгээд яагаад түүнийг үгүйлээд байгаагаа ойлгосонгүй -Арай түүнд дасаад байгаа юм биш биз дээ. үгүй ээ тэгж болохгүй. Чи эр хүнд итгэж болохгүй гэж өөрөө өөртөө амласан биш билүү. Тийм байтал яах гээд байна гэж өөрийгөө зэмлэв. Урьд нь Азаа нэг залууд сэтгэл алдраад түүндээ хууртагдан салж байсан удаатай болохоор ахиж хэзээ ч эр хүмүүст итгэж тэдэнтэй зууралдахгүй гэж тангараг тавьсан билээ. Харин одоо тэр залуу түүний сэтгэлийг эзэмдэн, зүрхийг догдлуулж байгааг ухаарав. Өлзий гэртээ бие нь нэлээн чилээрхэн хэвтэж байхдаа удахгүй төрсөн өдрөө болох гэж байгааг санав. Мэдээж ар гэрийнхэн,найз нөхөд маань ирцгээнэ. Харин би Азааг урьвал тэд хараад яаж хүлээж авах бол… Азаад энэ тухай утсаар ярин санал тавихад тэр зөвшөөрснөөр барахгүй харин бүр сэтгэл нь хөдлөн ямар бэлэг авахаа бодов. Өлзийгийн эцэг эх нь уг нь нэлээн гайгүй бэнчинтэй хүмүүс бөгөөд харин хүүгээ хүч хөдөлмөрөөрөө өөрийнхөө ертөнцийг бий болго гээд түүнд ямар нэгэн байдлаар тусламж үзүүлж байсан удаагүй ажээ. Өлзий ч ухаалаг,чадварлаг болохоор өөрийн хүчээр амьдралаа босгоноо гэж одоог хүртэл зүтгэсэн нь энэ. Түүний төрсөн өдөр жилийн жилд том газар нижгэр болдог. Энэ жил ч мөн тогтсон уламжлалаараа баярын үйл ажиллагаа эхлэв. Урьдны жилүүдээс ч их хүмүүс ирж түүний анхны хайр Азаагийнх нь ч эцэг эх уригдав. Сэтгэл нь хөдөлж догдолсон Өлзий байн байн л хаалга руу хяламхийнэ. Хэзээ орж ирж,хүмүүсийн гайхшралыг барах болоо гэж бодон бага зэрэг айж байв. Төд удалгүй Өлзийгийн найз Цогтоо түүн дээр хар гүйхээрээ хүрч ирээд -Өлзий тэнд Азаа явж байна гэж хашгирах шахам амьсгаадан хэлэв. -Хаана? гэж Өлзий тайвнаар асуув. -Тэнд,тэнд үүдний тэнд гэж амьсгаадав Хувцсаа өлгүүлэн зогсоо Азаа урьдны алиалагч төрхөө аль хэдийнэ гээчихсэн тэс өөр хүн болчихсон зогсож байв. Нүдэнд нь яг л өөрийнх нь хайртай бүсгүй,тээр жил өөрийг нь орь ганцааранг нь орхиод одсон хүн шиг нь харагдаж түүний сэтгэлийг өвтгөв. -Сайн уу? Азаа -Сайн,сайн уу. Төрсөн өдрийн мэнд хүргэе -Баярлалаа. Би чамайг ирэхгүй нь гэж бодлоо -Яалаа гэж, хүн урьж байхад ирэхгүй бол муу хүн болно биз дээ. Энэ харин чамд авсан бэлэг гэж жижигхэн хайрцагтай зүйл өгөв. -Баярлалаа гэж хэлээд тэд дотогш оров. Хамгийн түрүүнд түүний багын найз нар болох хэсэг залуучууд Азааг харан алмайран зогсоцгоов. Харин тэдний цаана зогсох Өлзийгийн ээж аав нь тэднийг харав. -Ээж аав танилц, манай найз Азжаргал. -Энэ чинь юу болох нь энэ вэ гэж ээж нь өөрийн эрхгүй дуу алдав. Хаанаас ийм адилхан хүн гараад ирэв ээ гэж хоолой нь сөөнгөтөн өгүүлэв. Харин энэ бүхнийг харан зогссон Азаа яагаад байгаа учрыг нь олсонгүй. Би ямар ч байсан нэг хүнтэй адилхан болоод явчихлаа шүү, хэнтэй нь юм болоо гэж бодлогшров. Өлзийгийн анхны хайр Азаагийн эцэг эх ч бас тэднийг харан ээж нь үг ч дуугаралгүй Азааг тэврэн уйлав. Хишгээ эгчээ та битгий уйлаа энэ бол Азаа бишээ зүгээр л адилхан хүн гэж Өлзий салгах гэж оролдоно. Тэнд цугларсан бүх л хүмүүсийн уур амьсгал нь эвдэгдэн сэтгэл нь түгшицгээв. Баярын уур амьсгал ч үгүй болж хүмүүс уван цуван тарцгаалаа. Өлзий Азааг гэрт нь хүргэж өгөхөөр гарав. -Би хэнтэй адилхан болоод намайг хүмүүс ингээд байгаан бэ? -Чи нэг хүнтэй усны дусал мэт адилхан болохоор л… -Яг хэнтэй юм бэ,намайг тэврээд уйлаад байсан эгчийн хэнтэй адилхан юм бэ? -Түүний 6 жилийн өмнө өнгөрсөн охинтой нь. -юу гэнээ? Тэр бол миний анхны хайр,хэзээ ч мартаж чадахааргүй, амьдралд минь хамгийн сайхан бүхнийг үлдээсэн тийм л хүн. 6 жилийн өмнө хүнд өвчнөөр өнгөрсөн тэр бүсгүйг Азжаргал гэдэг юм. Бид 2 бүр бага байхаасаа том болоод бид 2 сууна, хэзээ ч бие биенийгээ гомдоохгүй,хэзээ ч бие биенээ орхихгүй гэж ярьдаг байлаа. Харин тэр маань хэлсэн амандаа хүрч чадалгүйгээр намайг орхиод явсан даа гэж хэлээд цээжинд нь тээглэн байсан нулимс урслаа. Азаа түүнийг тэврэн, битгий уйл, уйллаа гээд юу ч өөрчлөгдөхгүй гэж аргадав. Тэр ч бас уйлсан бололтой нүд нь улайжээ. Тэд хамтдаа Азаагийнх руу очоод тэдний үүдний сандал дээр юм ярин сууцгаав. Өлзий анхны хайр Азаагийнхаа тухай ярин түүнийгээ эцсийнх нь замд нь үдэж байхдаа түүнийхээ нэрээр нэрлэсэн буяны байгууллага байгуулнаа гэж амласнаа хэлэхэд: -2-уулаа хамтдаа тэр байгууллагыг бүтээн босгоё тэгэх үү? -Юу? чи яагаад??? -Би тэр сайн бүсгүйн төлөө бас чиний төлөө л гэж -Чи үнэнгээсээ ярьж байна уу,энэ үнэн үү гэж Өлзийгийн нүдэнд баярын,бас гайхшралын харц тодрон өгүүлэв. -Би чамд хайртай болчихсон юм шиг байна.Үгүй ээ бүүр хайртай -Юу? Нээрэн үү? -Би юу гэж ийм зүйлээр тоглоом хийх юм бэ, нээрэнгээсээ чамд хайртай болчихсон. Чамайг өдөр бүр гэрийн гадаа хүлээн зогсоход чинь би дотроо маш их баярлан сэтгэл минь догдолдог. Харин чамайг ирээгүй өдөр чинь би чамд хайртайгаа улам илүү мэдэрсэн. Чи намайг хүлээн авах эсэхээ өөрөө л мэд. Ямар ч байсан би чамд хайртай гэдэг минь сэтгэлээсээ хэлж байгаа үнэн үг шүү. -Би ч гэсэн чамд хайртай. Гэхдээ чамайг миний Азаатай адилхан гэж хайртай болоогүй ээ. Зүгээр л чамайг энэ байгаагаар чинь хайрласан. Азаагийн хувьд түүний анхных нь хайр нь Өлзий,харин Өлзийгийн хувьд бол 2 дах бөгөөд сүүлчийнх нь хайр мөн гэдэгт тэр бүрэн итгэлтэй байлаа. Ингээд л тэдний амьдрал эхэлсэн юм. Одоо тэд хоёр ч хөөрхөн хүүтэй мөн өөрсдийнхөө хэлсэн аманд хүрч Азжаргал гэдэг сайхан бүсгүйн нэрээр нэрлэсэн буяны байгууллага байгуулж чаджээ. Бурхан Өлзийгөөс Азжаргал гэгч сайхан бүсгүйг аван, тун удалгүй Азжаргал гэдэг ухаалаг бүсгүйг өөрийнх нь амьдралын аз жаргалтай нь хамт буцаан өгсөн нь энэ ажээ.

...нэгэн бүсгүйгээс...

Monday, October 20, 2008

Дэлхийн хар нvх

Дэлхийн бємбєрцгийн янз бvрийн бvсэд онгоц, хєлєг онгоц, хvмvvс ул мєргvй алга болсоор байгаа. Ийм олон арван нууцархаг явдлыг тайлбарлах гэж оролдсоор ирсэн боловч чадахгvй байна.

Ємнєд Африкийн одон орон судлалын доктор, Дарделл-Уортены шагналт Кристофер фон Клемпер саяхан бас нэг таамаглал дэвшvvлжээ. Тэрбээр,

-Хар нvхийг яагаад заавал сансар огторгуйд байдаг гэж бодоод байгаа юм бэ. Тэд vзэгддэггvй. Гэрэл ч зугатан гарч чадахааргvй тийм хvчирхэг татах хvчтэй. Єєр галактикийн бvх л бvтэн нарны систем хар нvхэнд унаж алга болохыг эрдэмтэд ажигласан. Гэвч хар нvх дэлхий дээр ч оршин тогтнож байж болно гэдэг талаар хэний ч санаанд багтахгvй байх шиг байна гэжээ.

Мєн Америкийн сансарын физикч Жейн Линдсетт, Клеймпер болон бусад нэртэй эрдэмтдийн сvvлийн шинжилгээ судалгааны ажил урьд ємнє нь тайлбарлаж чадахгvй байгаа хєлєг онгоц, хvмvvс, бусад томоохон материаллаг зvйл алга болох vзэгдлийг шинээр харахад хvргэж байна. Энэ бvхэнд би хар нvх буруутай гэж vзэж байна.

Дэлхий дээр бvх л бvтэн хотыг хамарч чадахаар єєр хэмжээст орон зай, цаг хугацааны гажилт гардаг. Ийм хар нvх дэлхий дээр хэдэн арваараа байдаг бєгєєд тvvнд хvмvvс орчихдог байж мэднэ гэжээ.

Sunday, October 5, 2008

Тахианы түүх

Нэг эр тахианы аж ахуй эрхэлдэг байжээ. 25 эм тахиа 1 эр тахиа байдаг байсан бөгөөд удалгүй нөгөө эр тахиа хөгширч өөрийн хийдэг ажлыг барахгүй болж эхлэв гэнэ. Тэгэхээр нь зах гарч нэг залуу эр тахиа худалдан авчирч л дээ.
Залуу эр тахиа нь ирээд их л оодгор байна гэнэ. Хөгшин эр тахиа ч хэлж л дээ. Чи 25-саа надад 1-г л өгчих, тэгээд л бусдад нь ажлаа хий гэж. Харин залуу тахиа юу гэж дээ, тийм юм байхгүй гэв. Тэгтэл хөгшин тахиа за тэгвэл хоёулаа тэр мод хүртэлх зайнд уралдая, тэгээд чи ялвал бүгдийг нь ав, харин би ялвал 1-г л авая гэж.Харин нэг болзол байгаа нь би чиний 10 метрийн өмнө гараагаа эхлэнэ шүү гэжээ. Нөгөө залуу тахиа ч өөрийгөө ялна гэдэг бат итгэлтэй байсан тул тэгэе л гэж гэнэ. Тэгээд маргааш уралдахаар болов.

Маргааш нь тохиролцсон ёсоор хөгшин тахиа 10 метрийн урьд зогсож мод руу уралдахаар болов. Гүйлт ч зэрэг эхэлж, залуу ч юу юугүй л хөгшин тахиаг гүйцэх гэж байна гэнэ шүү. Яг л ард нь очиж гүйцээд ирсэн чинь ПАААН гээд явчиж. Яав ийв юу болов гэтэл, нөгөө тахиачин залуу залуу тахиаг чинь буудаад хаячихсан байв. Тэгээд тэрээр ийнхүү хашгирч гэнэ: "бүтэлгүй юмаа, энэ долоо хоногт 5-н "gay" (ижил хүйстэн) тахиа аваад байхдаа яахав дээ".

Салхи минь...

Бодон бодон суухнээ бодол дотор салхи чи минь эрчилж, цугласан бодлыг огторгуй өөд хийсгэн авч явлаа. Бодол түүвээн үймүүлэх салхи чамайг магад би зүрхэндээ мэдрэхийг хүсч байсан ч юмуу...

Намар болсныг мэдэгдэх гэсэн шиг модны навчис салхи чамайг хөлөглөн эх хөрсөн дээрээ эргэн бууна. Хорвоогийн жамаар унах уг навчисын хөл нь болж, агаарт далавч нь болж байгааг чинь харахаар салхи чи бидэнд заяасан нь цаанаа битүүхэн утга учрыг агуулнуу хэмээх бодолын сэдэлийг нээж, үе үе хацар илбэн өнгөрөхөд чинь уг бодол тархинд дэлбээлнэ. Энэ бодолын нэгэн үзүүрээс тавилгүй мушгин цааш хөөвөөс салхи чамд хүчнээс өөр юм байхгүй мэт надад санагдлаа. Наанаа хайрт хоёрын бие биенээ энхрийлэх шиг зөөлөн мэтээр илбэх боловч чамд дуртай цагтаа эрчлэн, хот сууринг орвонгоор нь арчих хүч чадал хайрласан гээд бодохоор чам шиг хүчтэй ч болмоор юм шиг. Хот тосгоныг арчих хүсэлдээ хөтлөгдсөндөө биш, харин энэ биеэр би хүссэн үедээ дуртай бүхнээ хийлгэх гэсэндээ чамтай адилаар эрчилж сурах юмсан, салхи минь.

Өдөр шөнө гэж гололгүй, үүлэрхэг чэлмэг гэж чамлалгүй салхилах үед чинь надад чамаас “бурхан гээч этгээд огторгүй үүсэх цагт анх чамд юу ч гололгүйгээр хандаарай гэж аминчлан захисан юмуу” гэж асуумаар санагдах юм. Битгий, надад битгий хариул. Зүгээр л чамтай хамт түүхийн хуудсаар зочилж, дайны үед ч энхийн үед ч хэн нэгнийг ялгавралгүйгээр хандаж байсаныг чинь л нэг хармаар байна. Тэр үед чамайг гарал үүслээсээ болоод хорих ангид хүчээр ажиллах жүүд, Рехастагийн хэлтэст илтгэл тавихаар алхаж буй генерал, галын фронт нь дээр өлсөж суугаа цэрэг, үйлдвэрийн барилгадаа машин зэвсэг бүтээж буй эмэгтэй гээд бүгдийг нэгэн адилаар бүүвэйлэн салхилаж байсан гэдэгт би өнөөдөр огтхон эргэлзэлгүй сууна. Үнэхээр гайшрам энэ шинж чинь хүн бидэнд байсансан бол өнөөдөр хүн болгоны доторх ертөнц, цаашлаад улс нийгэм, бүр энэ дэлхий ямар дүр зурагтайгаар 21-р зуун туулах байсан бол. Гайхам энэ нууцын чинь гол нь хаана оршнов дээ салхи минь.

Хааяа нэг салхи чиний хүч буурч, намуун зөөлөн аялгууг чихэнд уях төдий болох ч чамайг би хаа нэгэн газар тогтон, түр амсхийхийг харалгүй өдий зэрэгт хүрчээ. Салхи чи тэнгэр газар гэлтгүй шуурч, сайн мууг ялгалгүй илбэхдээ зогсохоо үл мэдэн, хоёрдмол сэтгэлгүйгээр дайрах нь тэртээх тэнгэр дээрээс агаар зүсэн шумбах шонхорыг санагдуулам. Нэг орчиноос нөгөө руу зогсолгүй хуйлран нисч бүхэнд хүрнээр эрч чинь ч буухгүй улам эрчлэх энэ авяасаар чинь юутай бахархнам. Уул ус, ургаа мод заримдаа чамайг зогсоолоо гэж бодож болох юм. Гэхдээ би бол мэднээ, чамайг хэзээ ч юу ч үл зогсооно. Чи хүссэн газартаа хүрнэ. Хүрэх ч болно. Тийм ч учраас чамайг салхи хэмээн нэрийднэм, би. Чухам яаж чи зогсолтгүй довтлогож, буцалтгүй хуйлрадагаа бага ч гэсэн зааж өгөөч, салхи минь.

Тал газарт хүч базаана гэж чи дорныг талд очдоггүй, уул хаданд эрчээ алдана хэмээн Алтайн нуруудаас чи дайждаггүй. Алдана ононо гэж айлгүй чи салхилна. Салхилах салхилахдаа чи хүчээ алдана, хүч авна гэж зөв бурууг жинлүүрийн хоёр талд тавилгүйгээр чи шуурна. Энэ бол чиний хамгийн дээд чанар, магадгүй тийм ч учраас чамайг алдаа онооны өөдөөс зүрх шимширэлгүй давшлах эр зоригийн симбол мэтээр би дүрслэнэм.
Айдас хүйдэсгүйгээр, эрх дураараа ашлах салхи чамайг таашаан хүлээн авч, сэтгэл зүйрхээ хайрлалгүй нээх нь ч бий, аль эсвэл тааршаан нүүр бууруулах нь ч бий. Тэр дундаа салхи чамайг бодит гэж хэлэх нь байхад, хийсвэр гэж маргах хүмүүс ч оршино. Миний хувьд чи бол сэтгэлд минь орших эрх чөлөө, эр зоригийн симболын амьдралд дээрх төрх. Миний симболын бодит дүр нь ч гэсэн чи намайг үл мэднэ. Мэдэх оюунгүй, мэдрэх эсгүйдээ биш ердөө л нэг газраа тогтохоо үл мэдэх шууран өнгөрч, өнгөрснөө эргэн үл харах учир бүх зүйл чиний хувьд зуурд байдаг. Тиймээ, чи намайг танихгүй ээ, салхи минь.

Бүтэхгүй гэдгээ нь мэдэх ч гэсэн эцэст нь чамаас асуух нэг гуйлт надад байна. “Салхи минь чи түр ч атугай миний зүрхэнд азнаач!”

Thursday, October 2, 2008

Хүний арьсны бүрхүүл дотор эрхтэнтэй холбоотой тул маажих хүсэл төрөх нь таны дотоод эрхтэн “зүгээр бус” байгааг гэрчилнэ.

“Баруун гарын алга загатнаж байна уу? Тэгвэл мөнгөтэй болно оо” хэмээн билэгшээж алгаа мааждаг. Гэтэл Хятадын уламжлалт анагаах ухааны эмч нар биеийн янз бүрийн хэсэгт загатнавал түүнд нухацтай ханддаг байна. Хүний арьсны бүрхүүл дотор эрхтэнтэй холбоотой тул маажих хүсэл төрөх нь таны дотоод эрхтэн “зүгээр бус” байгааг гэрчилнэ. Мэдрэмжийн сувгийн судалгааны дагуу гадна талын арьс дотоод эрхтэнтэй холбоотой байдаг гэнэ. Хятадын уламжлалт анагаах ухааны профессор Да Чжугийн тайлбар, зөвлөгөөг сонирхуулъя.

Хамраа маажих нь
Асуудал: Яаралтай усанд орох шаардлагатай болжээ.

Тайлбар: Учир нь хамар дотор эрэгтэй хүний бэлэг эрхтэн, эмэгтэй хүний хэлүүтэй адил сийрэг эд байдаг. Эхийн хэвлийн хөгжлийн явцад эдгээр эд нь нэг үр хөврөлөөс хөгжих тул үргэлж хоорондоо холбоотой байдаг. Бэлэг эрхтний сийрэг эд ариун цэврийн улмаас “тав тух” алдах юм бол тэр нь хамарт нөлөөлнө гэнэ.

Оочоо маажих нь
Асуудал: Секс дутагдсаных гэнэ.

Тайлбар: Ооч нь эрэгтэй хүний бэлэг эрхтэн, эмэгтэй хүний хэлүүгээр дамжин өнгөрөх энергийн голдогчийн туйлд оршино. Оочоо маажих нь бэлэг эрхтэнээ сэргээх хүсэлтэй нэгэн зэрэг үүснэ. Хэрэв ойрын үед бэлгийн ажил хийхгүй бол бэлэг эрхтэнд зогсонги буюу сөрөг байдал үүсэх магадлал ихтэй.

Хөхөө мааждаг
Асуудал: Хөх загатнах нь сарын тэмдэг удахгүй ирэх гэж буй дохио ажээ. Эрэгтэй хүний хөх загатнавал үрийн шингэнээ гаргаагүй удсан гэсэн үг юм. Энэхүү хөх загатнах мэдрэмж нь биенд ямар нэгэн зүйл илүүдсэнийг хэлж өгөх дохио болдог байна.

Тайлбар: Биеийн хөндий эрхтэн /сав, төмсөг/ чинэрсэн тухай дохиог цээжний арьсаар өнгөрөх энергийн голдоч өгч буй нь тэр гэнэ.

Чихээ мааждаг
Асуудал: Чихээ маажих нь давсаг юмуу эсвэл үтрээний үрэвсэлт өвчин эхлэх гэж байгаа шинж хэмээн үздэг.

Тайлбар: Чихний дэлбээ бол бүх эрхтэн, бие организмын системийн төвлөрөл, дотоод эрхтэний хуулбар гэж үздэг. Эмэгтэй хүний чихний нүх нь үтрээтэй, харин эрэгтэй хүний хувьд шээсний сувагтай дүйдэг. Тиймээс аль нэг эрхтэн эвгүйцвэл чих загатнаж дохио өгдөг. Чихний нүх загатнавал эмэгтэй хүний умай үтрээ, эрэгтэй хүний шээсний суваг асуудалтай байгааг илэрхийлнэ.

Дашрамд өгүүлэхэд:
Чихний нүх нь үтрээний хэмжээтэй холбоотой гэж Эртний Хятадад үздэг байжээ. Ийм учраас чихний жижиг нүхтэй бүсгүйчүүд нөхөрт амархан гардаг байсан бол “том” нүхтэй бүсгүйчүүдэд хүнд асуудал тулгарч байжээ.

Салтаагаа маажих нь
Асуудал: Уураг тархи хүчилтөрөгчийн дутагдалд орсоныг илтгэнэ.

Тайлбар: Уураг тархинд хүчил төрөгч дутагдах үед хүн эвшээлгэнэ эсвэл бэлэг эрхтэн идэвхтэй байдалд орно. Салтаагаа маажсанаар судасны төвүүдийг идэвхжүүлж шодой, хэлүүг цусаар хангахаас гадна бүх бие организмаар цус гүйж уураг тархи цусны хамтаар хүчил төрөгчөөр илүү сайн хангагдана.

Өвдгөө мааждаг
Асуудал: Дааврын тэнцвэр алдагдсаны шинж тэмдэг юм.

Тайлбар: Өвдөгний үеийн холбоос нь цусан дахь дааврын төвшний хэлбэлзэлд маш мэдрэмтгий байдаг гэнэ. Өвдөгний хэсэгт загатнах нь эмэгтй хүний бэлгийн гормон – эстрогены хэмжээ ихэссэнийг гэрчилнэ. Энэ нь эмэгтэй хүний хувьд байж болох ч эрэгтэй хүнд бэлгийн чадавхи Өвдөгний мэдрэмжийн судал нь цусан дахь гармоны хэмжээг мэдэрч байдаг. Жишээ нь гармон ихэдсэн буюу дутсан бол өвдөг мэдэрдэг.

Нөгөөл муу эрчүүд дараа нь эмэгтэйчүүдийг нь бичнээ...

Монгол эрийн тасарч унахынхаа өмнө дамждаг таван үе шат

Нэгдүгээр - Ухаантан

Ууж суугаад гэнэтхэн бүх эрдэмд төгс гэгээрсэн гүн ухаантан болно .Улс төр ,эдийн засаг , үндэсний аюyлгүй байдал, нарны идэвхжил, хүүхэн найрах , морь уралдуулах , наадамд түрүүлэх ................,, гх мэтийн талаарх мэдлэгээ хавь ойрын сонсогчддоо харамгүй хайрлаж гарна. Энэ үе шатанд мэдээж хэрэг түүнтэй санал нийлэхгүй бгаа хүн тэнэгийн туйл...


Хоёрдугаар үе шат - Сайхан залуу

Өөрийгөө бааранд суугаа Монголын хамгийн сайхан эр тул тэнд бгаа бүсгүйчүүд түүнд сээтэн хаяад байна гэж сэтгэнэ.Ухаантан учир хүүхэн болгонтой хүссэн сэдвээрээ дэлгэрэнгүй яриа өрнүүлнэ.




Гуравдугаар үе - Баян эр


Билл Гэйтс гэдэг ядуу гуйлгачинтай зүйрлэшгүй баян учир бүгдийг би төлнө гэнэ.Энэ үе дээрээ хамгаас ухаантай ,сайхан ,баян бусдыг урьж залж дайлна ялaнгуяа таалагдсан хүүхнүүддээ тун өгөөмөр загнана.


Дөрөвдүгээр үе - Баатар

Гэнэт өөрийгөө Чингисийн цус судсанд нь гүйсэн талын зоригт баатар гэж итгээд хавь ойрынхоогоо бүргэдийн харцаар ширтэж дургүй хүргэж маргалдаад байсан мангуу тэнэг амьсгаануудыг хорвоогоос тонилгочий гэнэ.Хэнээс ч үл айна.



Тавдугаар үе-Ардын жүжигчин


Энэ үе тасарч унахын өмнөх сүүлийн дамжлаг.Юу дуртайгаа хийнэ.Цам харайна,хайр сэтгэлээ илчлэнэ, шүлэглэнэ, сар нарыг өрөвдөж нулимс унагана. гудамжинд хоолойныхоо дээд хэмжээгэээр бархиран дуулна.

6. Gadaad helnees gadaad hel ruu hurwuulegch
7. Amitnii heleer huurnegch
8. Diwaajingiin giichin
9. Daruuhan noirmog gahai
10. Uhdel geel buren tasraaskii shuu dee

Би амьдралдаа цөөхөн уйлсан. Чи амьдралдаа дандаа уйлах юм.

Г.Сүхзориг : Чи бид хоёрын хайрын диалог


- Би амьдралдаа цөөхөн уйлсан.
Чи амьдралдаа дандаа уйлах юм. Чиний нулимс жижигхэн тэгсэн хэрнээ удаан уйлсан ч барагддаггүй. Нулимс чинь орчлонг үймрүүлэх увидастай.
- Миний нулимс том томоор цөөхөн дусладаг би удаан уйлж чаддаггүй. Зохидог ч үгүй. Хар багын эр хүн уйлдаггүй юм гэдэг үгээр би хүмүүжсэн.
Чамайг бүгд хайрладаг, өрөвддөг. Чи тэдэнд таалагддаг бас хүндлэгддэг.
- Намайг хэн ч тоодоггүй, хүмүүс хүйтэн тоосгоор өрсөн хэрэм мэт хүйтэн хөндий хоолойгоор зэмлэдэг. Тэд намайг тулаанд орох гэж байгаа цэрэг мэт байхыг шаарддаг. Яагаад гэвэл Эр хүн эр хүн шиг бай… гэдэг. Тэр эр хүнийг нь би хэнээр зүйрлүүлэхээ мэддэггүй.

Чамайг бүдэрч унахад хэн нэгэн татаж босгодог. Босгож ирээд тэд шархыг чинь арчих алчуур өгдөг. Тэгээд нулимсыг чинь арчиж өгөөд явдаг. Чиний нулимс шидтэй.

- Намайг бүдэрч унахад хүмүүс тойроод гардаг. Тэд гараас минь атгаад татаж байгаагүй. Ганцхан удаа би нэг бүсгүйтэй гар барьж үзсэн. Тэр бол тохиолдол байсан. Бүсгүй миний хөлөн дээр гишгичихсэн болоод надаас уучилалт эрээд гар барьсан санагдана. Тэрхүү гар нь хүйтэн мөртөө хэтэрхий яхир ясажсан гарын сарвуу байсан.

Чамайг алдаа гаргахад хүмүүс уучилдаг, тэрхүү алдаа чинь чамайг улам өхөөрдөм хөөрхөн болгодог.

- Намайг алдаа гаргахыг хэн ч зөвшөөрдөггүй. Тэд бүх зүйл нь өв тэгш байх ёстой гэж үздэг. Өөрсдөө хэзээ ч чадахгүй зүйлээ надаас нэхдэг би хичээдэг, оролддог. Ямар нэгэн үр дүнд хүрдэггүй. Харин эсэргүүцэл шүүмжлэл хүртдэг. Тэрнийг нь би магтаал сайшаалаас илүү шагнал урамшуулал гэж ойлгодог.

Чамд гоёл их зохидог. Шаазан хүүхэлдэй шиг гөлгөр өхөөрдөм болж хувирдаг. Дур булаам болгодог. Чихэр шиг хүлхэмээр болдог.

- Надад зохидоггүй. Хэтэрхий биеэ барьсан орчинд би дасаагүй. Надад номхоруулдаг цамц өмссөн мэт сэтгэгдэл төрдөг болоод тэр.

Чи гайхамшигтай сайхан инээмсэглэж чаддаг. Дургүй зүйлдээ ч чи хуурамчаар инээмсэглэдэг. Инээд чинь бүгд худлаа ч хүмүүст чиний инээд таалагддаг. Тачаангуй, урин дуудсан харцтай болж хувирдаг.

- Би худлаа инээж чаддаггүй. Магадгүй болхи бүдүүлэг байж мэднэ. Хүчлэж инээхээр хүмүүсийг цочоож юм уу жигшээж магадгүй гэж айдаг. Харин би толины өмнө зогсоод хуурамчаар инээх гэж оролдох өөрийгөө хараад үнэн санаанаасаа шоолж инээдэг. Хичнээн тэнэг харагдах болохыг би тэгж мэдэрдэг.

Чамайг орчлонгоор нэг магтан дуулж, шүтэн биширдэг. Чиний гоо сайхныг шүтэн биширсэн зураач уруулыг чинь урлахын төлөө цусаараа зурхыг, зэрвэс тулгарсан харцанд чинь сэтгэл нялхарсан найрагчийг шүлэгтээ согтохыг би харсан. Зарим нь солиорсон. Тэд хичнээн ч зууны турш чамаар л амьдралынхаа утга учрыг тодорхойлж явсныг нь харин чи ойлгодоггүй. Ойлгох нь ч чамд тийм чухал биш. Сүүлд чи бүүр сүүлдээ өөрийгөө зурж өөрийнхөө тухай зурж бичдэг болсон. Намайг энэ орчлон дээр байдаг гэж чи мартсан.
- Харин намайг хэн ч тэгж урлагын тэнгэрт залах гэж оролдоогүй, тийм бодол толгойд нь орж ирээ ч үгүй, ирэх ч үгүй биз. Харин хэзээ мөдгүй ус галруу ороход ч бэлэн байлгах гэж сургасан. Гэхдээ би чамайг урлагын тэнгэр гэж үздэг нэгэн.
Чи өөрөөсөө сайхан нэгэндээ атаахдаг. Тэгээд тэр хорсолоо тайлах гэж хэн нэгэнд муулдаг. Алхсан алхааг нь тоолж, улыг шагайдаг. Тэрнээсээ сэтгэлийн таашаал авдаг. Хэзээ ч түүн шиг болох гэж хичээж үзээгүй. Тэр нь зохих ч үгүй гэж үздэг. Чи дэндүү ихэмсэг бардам юм чинь.
- Харин би өөрөөсөө илүү нэгэндээ талархаж явдаг. Түүнийг би дуурайх гэж оролддог. Их зүйл суралцдаг. Саяхан би нэг тийм сайхан залууг харсан. Тэр ихэмсэг хэрнээ дөлгөөн харцтай залуу байсан. Тэрийг хараад би их зүйл бодсон. Ядаж л халаасандаа мөнгөгүй хэрнээ ихэмсэг алхаж сурсан.
Гэхдээ би чамд хайртай, чамд сэтгэл минь хоргоддог. Чамайг харах, хайрлах гэж би энэ орчлонд ирсэн. Надад байхгүй юм бүхэн минь чамд байдаг. Надад атаархал, үзэн ядалт гэж үгүй. Миний эхлэл чи, чиний эхлэл би байх болно гэдэгт итгэдэг Эр хүн.

Эрэгтэй & Эмэгтэй хүний SUPER ӨдӨр

Хүүхэн хүний супер өдөр:

8:15 - Үнсүүлж илүүлж сэрнэ
8:30 - Өмнөх өдрийнхөөөсөө хоёр килограммаар хөнгөн болсон байна..
8:45 - Шинэ жимснүүд болон croissanty - гаас бүрдсэн өглөөний зоогоо орондоо иднэ.
9:10 - Дурласан харчуудын явуулсан брилиантан зүүлт, бугуйвч гэх мэтийн бэлэгнүүдийг задлана.
9:15 - Тансаг үнэрт тос шингээсэн халуун усанд булхана.
10:00 - Fitness club - д булчинлаг бөгөөд инээд алдсан дасгалжуулгчтайгаа хөнгөн дасгал хийнэ.
10:30 - Manicure хийлгээд,биеэ балсамьдуулна.
12:00 - Хайрт хонгорынхоо экс эхнэрийг 7 килограмм таргалчихсан явахыг харна.
13:00 - Дэлгүүрүүдээр хэсч найз залуугийнхаа кредит картаар ачааны машинд багтмааргүй олон юм худалдаж авна
15:00 - Үдээс хойших зүүрмэглэл
16:00 - Нууцлаг шүтэн бишрэгчээсээ гурван баглаа улаан сарнайг , шад шүлэгтэй хүлээж авна.
16:15 -Хөнгөн дасгал, дараа нь массаж, зөөлөн дуутай залуу массажист ийм сайхан биеийг хэзээ ч илж үзээгүй юм бна гэнэ.
17:30 -Худалдаж авсан шинэ хувцаснуудаа өмсөж том толины өмнө өөрөө өөртөө мода үзүүлнэ.
19:30 - Лаа асааасан ширээнд хайрттайгаа оройн зоогоо барина.Дараа нь бүжиг тэгээд бас их магтаал сонсоно.
22:00 - Усанд орно
22:50 - Хайрт нь оронд нь тэвэрч аваачна.
23:00 - Үнсүүлж таалуулна.
23:15 - Хүчирхэг гараар тэврүүлээд нойрсоно.


Эр хүний супер өдөр:
6:00 - Сэрүүлэг дуугарч байна.
6:15 - Нэг бүсгүй нөгөдөөхийг нь эрхлүүлнэ
6:30 - Томоос том балин тавингаа спортын мэдээ уншина.
7:00 - Өглөөний зоог: Rump steak, өндөг, кофе, ...,гэх мэтийн .Төгсгөлд нүцгэн бүсгүй амыг нь арчиж өгнө.
7:30 - Лимузин ирнэ
7:45 - Онгоцны буудал орох замдаа хэдэн стакан whisky татна.
9:15 - Хувийн JET- ээр ниснэ.
9:30 - Голфийн клуб орох замдаа лимузин дотор нэг бүсгүйгээр нөгөөдөхдөө иллэг хийлгэнэ
11:45 - Lunch: fast food, 3 пиво, 1шил Don Perignon
12:15 - Хэн нэгэн нь тусгай үйлчилгээ хийнэ.
12:30 - Гольф тоглоно
14:15 - Буцаад онгоцны буудал руу (хэдэн стакан whisky татна)
14:30 - Monte Carlo руу ниснэ
15:30 - Нүв нүцгэн бүсгүйчүүдтэй цуг загасанд явна.
17:00 - Гэр лүүгээ ниснэ Анна Курникова бүтэн биеийн массаж хийж өгнө.
18:45 - Балин тавиад, шүршүүрт орж ,сахлаа хусна.
19:00 - ТВ мэдээ үзнэ: Brad Pitt алуулчихаж, hardcore-pornos, олон эхнэртэй байх хуулиар зөвшөөрөгдчихөж гм.
19:30 - Оройн хоол: Don Perignon(1953), аварга том стейк. Төгсгөлд томоос том хөхтөй бүсгүй ирж нөгөөдөхөд нь түүгээрээ иллэг хийнэ.
21:00 - Napoleon, Cognac, Cohuna бас спортын мэдээ үзнэ: Монгол залуу 100 метрийн гүйлтэнд зургаа гүйгээд дэлхийн рекорд тогтоов гэх мэтийн
21:30 -Дутагдалд орсон гурван бүсгүйтэй группен Sex.
23:00 - Массаж хийлгэнэ ваннанд шумбана. Тэгээд том pizza 2 литр пиво.
23:30 - Нэг бүсгүй ирж тавтай нойрсооройг хийнэ
23:45 - Ганцаараа орондоо хэвтэнэ.
23:50 - 12-секундын унгас алдалт. Дууны өндөр нам дөрвөнтөө өөрчлөгдөж өрөөнд байсан нохой гарч зугтана.

Интранет

Intranet Зөвхөн нэг байгууллагын хүрээнд байгуулагдсан компьютерийн TCP/IP протокол дээр үндэслэгдсэн дотоод сүлжээ юм. Гаднаас нь харахад интернэттэй адилхан, гагцхүү мэдээллээр хангаж буй хүмүүсийн тоогоороо ялгаатай. Интернэт рүү дэлхийн сая сая хүн ханддаг бол Интранетэд зөвхөн тухайн байгууллагын сүлжээний хүмүүс хандана.

Гоо үзэсгэлэнгээрээ алдартай нэгэн эмэгтэйн тухай сонсоод түүнийг олж уулзахаар холын замд гарлаа.

Сарнайн цэцэрлэг

Гоо үзэсгэлэнгээрээ алдартай нэгэн эмэгтэйн тухай сонсоод түүнийг олж уулзахаар холын замд гарлаа. Хотод нь очоод харвал үнэхээр үгээр хэлж үзгээр бичишгүй үзэсгэлэнтэй нэгэн ажээ. Хүмүүсээс гэрлэсэн эсэхийг нь сураглавал түүний нөхөр нь үзэшгүй муухай хүн гэнэ.

Сониуч зан минь хөдөлж түүнтэй уулзаад:- Та ийм хөөрхөн, дур булаам нэгэн атлаа яагаад заавал ийм хүнтэй гэрлэсэн юм бэ? гэж лавлавал:- Та миний сарнай цэцгийн хүлэмжинд зочлооч. Дараа нь би танд учрыг нь хэлье гэлээ.

Хэдийгээр гайхсан боловч араас нь даган цэцэрлэгт орлоо. Харвал хорвоогийн хамаг сайхан сарнайг цуглуулан тарьсан, үлгэрийн мэт цэцэрлэг байлаа. Эмэгтэй:- Та дотогш ороод хамгийн сайхан санагдсан сарнай цэцгийг надад аваад ирээч. Хэрэв өмнөхөөсөө илүү сайхан сарнай тааралдвал урьдын авсан сарнайгаа орхиж болно.

Цэцэрлэгт ороод урагшлах алхам бүрт минь өмнөхөөс сайхан цэцэг тааралдаж байсан тул гартаа авсан цэцгээ доош унагасаар л явлаа. Цаашлах бүр олон өнгөөр алагласан цэцэг улам их гарч ирсээр би шилж авсаар явлаа. Гэтэл төгсгөлд нь хүрэх үед харанхуй булан харагдахад илүү сайхан сарнай байгаа гэж бодсон би авсан тансаг цэцгээ орхиод тэр зүг рүү алхлаа.

Гэтэл тэнд хатаж хорчийн, өнгө зүсээ алдсан, үхэж байгаа сарнай байх нь тэр… Харамсавч баршгүй зүйл болжээ. Учир нь эмэгтэй намайг хүлэмжиндээ оруулахдаа “Та өмнөх цэцэг илүү сайхан байсан гээд эргээд явж болохгүй” гэж хатуу сануулсан юм.

Тэгээд нөгөө цэцгээ барьсаар эмэгтэй рүү очлоо. Тэр надаас:- Та яагаад энэ цэцгийг сонгож байгаа юм бэ? гэж асуулаа. “Би хамгийн сайхан сарнайг олох гэж яваад цэцэрлэгийн төгсгөлд хүрэхэд илүү сайхан цэцэг байгаа гээд түүсэн цэцгээ орхиод очтол энэ л байлаа. Эргэж буцья гэтэл нэгэнт оройтсон байлаа” хэмээн тайлбарлалаа.

Тэр надад:- Надад ч бас ийм зүйл тохиолдсон юм. Хамгийн сайхан залуугийн эрэлд гарч, олон арван сайхан залуу надтай гэрлэх гэж ирдэг байсан ч би илүү сайхныг хүлээн огт зөвшөөрдөггүй байлаа. Гэтэл хамгийн сүүлд энэ хүнтэй суусан юм даа гэж хэлсэн юм.

энэхүү зүйлүүдыг уншсан хүмүүсийн 99% нь тохойгоо долоох гэж оролдох болно.

Кока-Кола анх ногоон байсан.

Дэлхий дээрх хамгийн түгээмэл нэр бол Мохаммед.

Хүний биед байдаг хамгийн хүчтэй булчин бол хэл юм.

Америкийн нэгдсэн улсын хүн бүр дор хаяж 2 Кредит Кардтай байдаг.

Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс 2 дахин илүү нүдээ цавьчдаг.

Та амьсгаагаа түгжээд яасан ч өөрийгөө алж чадахгүй.

Тохойгоо долооно гэдэг боломжгүй зүйл.

Таныг найтаахад хүмүүс “бурхан өршөө” гэж хэлдэг учир нь таны зүрх энэ үед 0.1 секунд зогсдог.

Гахайнуудын хувьд дээшээ тэнгэрлүү харах нь боломжгүй зүйл.

Та хэтэрхий хүчтэй найтаавал хавиргаа хугалах магадлалтай. Та найтаахаа түгжих гэж оролдвол толгой болон хүзүүндээ байдаг судсыг хагалж өөриигөө үхэлд хүргэх магадлалтай.

Хүзэрт байдаг ноёнгууд түүхэнд байсан агуу хаадыг илэрхийлдэг.

Гил – King David

Цэцэг – Alexander the Great

Бунд – Charlemagne

Дөрвөлжин - Julius Caesar

111,111,111 x 111,111,111 = 12,345,678,987,654,321

Хэрвээ ямар нэгэн морьтой хүний хөшөөний морьных нь урд 2 хөл нь дээшээ өргөгдсөн байвал энэ хүн дайнд амиа алдсаг гэсэн үг. Нэг хөл нь дээшээ өргөгдсөг байвал тэр хүн өвчний улмаас нас барсан гэсэн үг. 2 хөл нь газарт байвал тэр хүн байгалын жамаар хорвоогоос одсон гэсэн үг.

Сумнаас хамгаалах хантааз, галын гарц, машины шил арчигч, лазер принтерүүдээр юугаараа адилхан гээч. Бүгдыг нь эмэгтэй хүн зохиосон.

Асгаж цутгадаггүй ганц л хүнсний зүйл байдаг энэ юу вэ? Зөгийн бал.

Матар хэлээ амнаасаа гаргаж чададгүй.

Бүх цагаан баавгайнууд солгой гартай байдаг.

Заан л ганцхан үсэрч чададгүй амьтан.

Өнгөрсөн 4000 жилд нэг ч шинэ амьтан тэжээвэр болоогүй.

Дундаж үзүүлэлтээр хүмүүс аалзнаас үхэхээс илүү айдаг.

Цахилгаан сандлыг анх нэгэн шүдны эмч бүтээжээ.

Хүний зүрх цохилохдоо цусыг 9м газар хүрэхэд хангалттай даралтаар шахдаг.

Чихэвчийг зөвхөн нэг цаг зүүхэд л таны чихэн дэх бактерууд 700 дахин ихэсдэг.

Хүн болгоны хурууны хээ өөр байдаг шиг хэлний хээ мөн бүгд өөр байдаг.

Хамгийн эцэст нь энэхүү зүйлүүдыг уншсан хүмүүсийн 99% нь тохойгоо долоох гэж оролдох болно.

"Алтан гадас" сэтгүүлээс... бодууштай зүйрлэл...

Өнөө цагт бид
улам том байшинтай хэрнээ жижиг гэр бүлтэй, илүү тав тухтай боловч амрах цаг зав багатай,
олон эрдмийн зэрэг цолтой боловч наад захын мэдлэггүй, өргөн мэдлэгтэй боловч бага бодолтой,
олон экспертүүдтэй боловч олон асуудлуудтай, илүү анагаах ухаанжиж байгаа боловч илүү их өвчин зовлонтой болжээ.

Бид аливаад хөнгөн хуумгай хандаж, бага инээж, хурдтай давхиж, түргэн уурлаж, оройтож унтаж, өглөө босохдоо ядарсан сэрж, бага уншиж, зурагт их үзэж, бурханд цөөн залбирах юм.

Өөрийгөө хүрээлэх эд хогшлоо нэмэгдүүлэх хэрнээ үнэт зүйлсээ бууруулж, их ярьж, бага хайрлаж, худал хэлэх нь олширчээ.

Яаж амьдрахыг судалдаг хэрнээ амьдралыг судалдаггүй, он жилүүдээ амьдралд зориулах хэрнээ амьдралаа он жилүүдэд зориулдаггүй,

урт өндөр барилгатай ч богино ухаантай, өргөн уудам хурдны замтай ч явцуу нарийн үзэл бодолтой,

их үрж, бага бүтээж; худалдан авах зүйлс олширсон ч, түүнээсээ авах ханамж багасчээ.

Саран дээр хүртэл очиж чадаж байгаа хэрнээ эсрэг гудамжиндаа байх хөршийнхөөрөө очиж чаддаггүй,

гадаад ертөнцийг эзэмшиж чадсан хэрнээ дотоод ертөнцөө эзэмдэж чаддаггүй,

атомыг задалж чадсан хэрнээ, мухар заншлаа задалж чадаагүй л байна.

Их бичдэг хэрнээ бага судалдаг, их төлөвлөх хэрнээ түүнийгээ биелүүлдэггүй,

яарч адгаж чаддаг хэрнээ хүлээж чаддаггүй, орлого нэмэгдэхийн хэрээр ёс суртахууны дутагдалд орж,

мэдээллийг хадгалах, олон хувь тараах гэж өчнөөн компьютер үйлдвэрлэх тусам хүн хоорондын харилцаа багасаж, Чанарт биш, тоо хэмжээнд анхаарах нь ихэсчээ.

Түргэн хоол нэмэгдсэн ч шингэлт нь удааширч, бие өсөх болсон ч ухаан богиносч, ашиг орлого зузаарсан ч харилцаа гүехэн болж,

зав чөлөө ихтэй ч баясаж цэнгэх нь бага, Олон нэр төрлийн хоолтой ч тэжээл болох нь бага, Хоёр орлоготой ч салах нь их, Гоёмсог байшинд амьдардаг ч гэр бүлийн амьдрал муудаж хэврэгшсэн болжээ.

Чухам ийм учраас, өнөөдөр, би танд “Ямар нэгэн чухал хэрэгцээ гарахаар нь хэрэглэнэ гэж битгий хадгалаарай” гэж хэлэхийг зорьсон юм. Учир нь таны амьдралын өдөр бүхэн чинь чухал юм шүү.

Мэдлэгийг эрж хай, их унш, өөрийнхөө өөдөөс харж суугаад хэрэгцээндээ санаа зовдог байдлаасаа сал.

Гэр бүл, найз нөхөдтэйгээ хамт байх цагийг өөрөөсөө бүү харамла. Дуртай хоолоо ид, очихыг хүсдэг газраа оч. Амьдрал гэдэг бол аз жаргалтай мөчүүдийн хэлхээс болохоос амьд явах гэсэн тэмцэл биш юм.

Болор хундагаа хагалчих вий гэж эмээлгүй хэрэглэ. Үнэтэй үнэртэй усаа дуусчих вий гэж айлгүй цац. Хэрэглэмээр санагдсан үедээ хүссэн зүйлээ хэрэглэж бай.

Үгсийн сангаасаа “Аль нэг өдөр”, “Заримдаа” гэсэн үгсийг хасаж хаяцгаая. Найз нөхөд, гэр бүлийнхэндээ хичнээн хайртайгаа илэрхийлцгээе. Амьдралд инээд хөөр, баяр баясгалан нэмдэг зүйлсээ хойшлуулахаа больцгооё.

Өдөр бүр, цаг бүр, мөч бүр чухал. Магадгүй таны сүүлчийнх байхыг хэн ч мэдэхгүй.

Хэрэв та энэ линкийг дотны хүмүүстээ явуулах ч завгүй байгаа бол, хэрэв “Аль нэг өдөр” явуулчихна даа гэж бодож байгаа бол… Таны бодоод байгаа “аль нэг өдөр” та байхгүй болчихсон байвал яана аа … гэж нэг бодож үзээрэй.

Эрхээ эдэлж чадсан бол үүргээ биелүүлж сур !

Эрхээ эдэлж чадсан шигээ, үүргээ биелүүлж чаддаг бол үнэндээ буруутгах аргагүй байхсан, тэднийг - Өглөөхөн, ажилдаа явахаар автобусанд суулаа. Автобусны хойд суудал дээр зүүрмэглэн явах хоёр охины хажууд настайвтар эмэгтэй шахцалдан зогсоо харагдав. Ээж шигээ хүнд суудал тавиад өгчих ухамсар тэдэнд үнэхээр алга. Гэхдээ бухимдаад ч хэрэггүй л дээ, энэ бол “надель” үзэгдэл. Тэр охид эрхээ эдэлж яваа нь тэр байж. Өнөөгийн залуус их өөрчлөгджээ. Энэ үгийг ээж аав маань байнга хэлдэг. Бодоод байх нь ээ тэдний гомдол зөв бололтой. Хэдийгээр үе үеэрээ байдаггүй ч бас ахмад үеэ хүндэтгэх нь бидний үүрэг. Залуус маань эрхээ эдлэлгүй л яахав, энэ чинь ардчилсан нийгэм шүү дээ. Гэхдээ л ардчилалаар “овоглодог” энэ нийгэмд эрх, үүрэг нэг тэрэгний хоёр дугуй шиг салгаж, ялгахын аргагүй ойлголт гэдгийг мартчихаж дээ, дүү нар минь. Эрхээ эдэлж чадсан шигээ, үргээ биелүүлж чаддаг бол үнэндээ буруутгах аргагүй байхсан, тэднийг. Харамсалтай нь эрхээ тэнгэрт өргөсөн залуус маань үүргээ тээр доор шидчихэж. Бүр уландаа гишгэчихсэн гэхэд дэгсдэхгүй л болов уу. Монголын залуус маань сүүлийн үед архи, тамхи зугаа цэнгэлд нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй болж. Улаанбаатарын захын баараар ороод гарахад л дээрх зүгнэлт амархан баталгаажих байх. Хөнгөн хийсвэр аргаар амьдрахын тулд охид нь харийнханд биеэ үнэлж, эрчүүдэд ахимаг насны эмэгтэйд үйлчлэх болсон нь нууц биш. Мөнгө олохын тулд залуус маань хөдөлмөрлөхөөсөө илүү биеэ үнэлж байна. SOURCE: unuudur.mn