News

Thursday, October 2, 2008

Эрхээ эдэлж чадсан бол үүргээ биелүүлж сур !

Эрхээ эдэлж чадсан шигээ, үүргээ биелүүлж чаддаг бол үнэндээ буруутгах аргагүй байхсан, тэднийг - Өглөөхөн, ажилдаа явахаар автобусанд суулаа. Автобусны хойд суудал дээр зүүрмэглэн явах хоёр охины хажууд настайвтар эмэгтэй шахцалдан зогсоо харагдав. Ээж шигээ хүнд суудал тавиад өгчих ухамсар тэдэнд үнэхээр алга. Гэхдээ бухимдаад ч хэрэггүй л дээ, энэ бол “надель” үзэгдэл. Тэр охид эрхээ эдэлж яваа нь тэр байж. Өнөөгийн залуус их өөрчлөгджээ. Энэ үгийг ээж аав маань байнга хэлдэг. Бодоод байх нь ээ тэдний гомдол зөв бололтой. Хэдийгээр үе үеэрээ байдаггүй ч бас ахмад үеэ хүндэтгэх нь бидний үүрэг. Залуус маань эрхээ эдлэлгүй л яахав, энэ чинь ардчилсан нийгэм шүү дээ. Гэхдээ л ардчилалаар “овоглодог” энэ нийгэмд эрх, үүрэг нэг тэрэгний хоёр дугуй шиг салгаж, ялгахын аргагүй ойлголт гэдгийг мартчихаж дээ, дүү нар минь. Эрхээ эдэлж чадсан шигээ, үргээ биелүүлж чаддаг бол үнэндээ буруутгах аргагүй байхсан, тэднийг. Харамсалтай нь эрхээ тэнгэрт өргөсөн залуус маань үүргээ тээр доор шидчихэж. Бүр уландаа гишгэчихсэн гэхэд дэгсдэхгүй л болов уу. Монголын залуус маань сүүлийн үед архи, тамхи зугаа цэнгэлд нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй болж. Улаанбаатарын захын баараар ороод гарахад л дээрх зүгнэлт амархан баталгаажих байх. Хөнгөн хийсвэр аргаар амьдрахын тулд охид нь харийнханд биеэ үнэлж, эрчүүдэд ахимаг насны эмэгтэйд үйлчлэх болсон нь нууц биш. Мөнгө олохын тулд залуус маань хөдөлмөрлөхөөсөө илүү биеэ үнэлж байна. SOURCE: unuudur.mn

0 Сэтгэгдэл: