News

Tuesday, November 9, 2010

Миний хамгийн хайртай хайр....



Дүүмэдхэн жаахан чамдаа

Ухаалаг даруухан харцтай гэж чи намайг сонгосон уу?
Үеийн чинь жаахан охиноос би арай л өөр харагдсан уу?
Үйлийг чинь үзэж чамайг жаахан зовоосон уу?
Үнэнийг нууж хайраа чамаас харамласан уу?
Эгчмэд болхоор ухаалаг гэж санасан уу?
Ээдрээтэй хайраар хайрлья гэж бодсон уу?
Өөрөөсөө түлхэж сэтгэлийг чинь би зовоосон уу?
Өвдсөн зүрхээ өрөвдөж хараасаа шантарч байсан уу?
Хэзээ ч бүтэхгүйг нь мэдсэн хирнээ дурласан уу?
Хээнцэр чамин ихэмсэг хөөрхөн харагдсан уу?
Чамайг голсон хирнээ нууцхан харц шидсэн үү?
Шантарч няцахад чинь итгэл төрүүлж харсан уу?
Дурлалт хос шиг хамт байхыг хүссэн үү?
Дуу шиг уянгалаг хайрыг минь гуйсан уу?
Дүү гэж дуудах бүрт минь шаналсан уу?
Дүрсгүй зангаараа үнэхээр надруу тэмүүлсэн үү?
Үүнээс хойш эгч чинь байхыг хүсэхгүй нээ
Үнэндээ би ч бас чамд хайртай......................

0 Сэтгэгдэл: