This is default featured slide 1 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

News

Tuesday, October 21, 2008

Аз жаргал /Өгүүллэг/

Чи бид 2-ын хамтдаа алхаж явсан тэр гудамж, тоглодог байсан тэр тоглоомын талбай. Миний хувьд хэзээ ч мартагдахааргүй тэр л дурсамжийг чи минь надад үлдээсэн. Чамайг сүүлдээ худлаа шалтаг хэлээд гэрээсээ ч гарахаа болих үед чинь надад хайргүй болчихсон эсвэл өөр хүнд хайртай болчихож гэж бодон өдөр бүр чимээгүй уйлдаг байлаа. Тэр үед чи минь 19-тэй харин би дөнгөж 17-той байсан. Яаж тийм аймшигтай өвдөлтийг шүдээ зуун,нүдээ анин шөнө унтаж ч чадахгүй,сүүлдээ бүр хэвтэж ч чадахгүй болтлоо тэсч чаддаг байнаа. Чи минь ээж аавдаа миний тухай түүнд...

Monday, October 20, 2008

Дэлхийн хар нvх

Дэлхийн бємбєрцгийн янз бvрийн бvсэд онгоц, хєлєг онгоц, хvмvvс ул мєргvй алга болсоор байгаа. Ийм олон арван нууцархаг явдлыг тайлбарлах гэж оролдсоор ирсэн боловч чадахгvй байна.Ємнєд Африкийн одон орон судлалын доктор, Дарделл-Уортены шагналт Кристофер фон Клемпер саяхан бас нэг таамаглал дэвшvvлжээ. Тэрбээр, -Хар нvхийг яагаад заавал сансар огторгуйд байдаг гэж бодоод байгаа юм бэ. Тэд vзэгддэггvй. Гэрэл ч зугатан гарч чадахааргvй тийм хvчирхэг татах хvчтэй. Єєр галактикийн бvх л бvтэн нарны систем хар нvхэнд унаж алга болохыг эрдэмтэд ажигласан....

Sunday, October 5, 2008

Тахианы түүх

Нэг эр тахианы аж ахуй эрхэлдэг байжээ. 25 эм тахиа 1 эр тахиа байдаг байсан бөгөөд удалгүй нөгөө эр тахиа хөгширч өөрийн хийдэг ажлыг барахгүй болж эхлэв гэнэ. Тэгэхээр нь зах гарч нэг залуу эр тахиа худалдан авчирч л дээ. Залуу эр тахиа нь ирээд их л оодгор байна гэнэ. Хөгшин эр тахиа ч хэлж л дээ. Чи 25-саа надад 1-г л өгчих, тэгээд л бусдад нь ажлаа хий гэж. Харин залуу тахиа юу гэж дээ, тийм юм байхгүй гэв. Тэгтэл хөгшин тахиа за тэгвэл хоёулаа тэр мод хүртэлх зайнд уралдая, тэгээд чи ялвал бүгдийг нь ав, харин би ялвал 1-г л авая гэж.Харин...

Салхи минь...

Бодон бодон суухнээ бодол дотор салхи чи минь эрчилж, цугласан бодлыг огторгуй өөд хийсгэн авч явлаа. Бодол түүвээн үймүүлэх салхи чамайг магад би зүрхэндээ мэдрэхийг хүсч байсан ч юмуу... Намар болсныг мэдэгдэх гэсэн шиг модны навчис салхи чамайг хөлөглөн эх хөрсөн дээрээ эргэн бууна. Хорвоогийн жамаар унах уг навчисын хөл нь болж, агаарт далавч нь болж байгааг чинь харахаар салхи чи бидэнд заяасан нь цаанаа битүүхэн утга учрыг агуулнуу хэмээх бодолын сэдэлийг нээж, үе үе хацар илбэн өнгөрөхөд чинь уг бодол тархинд дэлбээлнэ. Энэ бодолын нэгэн...

Thursday, October 2, 2008

Хүний арьсны бүрхүүл дотор эрхтэнтэй холбоотой тул маажих хүсэл төрөх нь таны дотоод эрхтэн “зүгээр бус” байгааг гэрчилнэ.

“Баруун гарын алга загатнаж байна уу? Тэгвэл мөнгөтэй болно оо” хэмээн билэгшээж алгаа мааждаг. Гэтэл Хятадын уламжлалт анагаах ухааны эмч нар биеийн янз бүрийн хэсэгт загатнавал түүнд нухацтай ханддаг байна. Хүний арьсны бүрхүүл дотор эрхтэнтэй холбоотой тул маажих хүсэл төрөх нь таны дотоод эрхтэн “зүгээр бус” байгааг гэрчилнэ. Мэдрэмжийн сувгийн судалгааны дагуу гадна талын арьс дотоод эрхтэнтэй холбоотой байдаг гэнэ. Хятадын уламжлалт анагаах ухааны профессор Да Чжугийн тайлбар, зөвлөгөөг сонирхуулъя. Хамраа маажих нь Асуудал: Яаралтай усанд...

Нөгөөл муу эрчүүд дараа нь эмэгтэйчүүдийг нь бичнээ...

Монгол эрийн тасарч унахынхаа өмнө дамждаг таван үе шатНэгдүгээр - Ухаантан Ууж суугаад гэнэтхэн бүх эрдэмд төгс гэгээрсэн гүн ухаантан болно .Улс төр ,эдийн засаг , үндэсний аюyлгүй байдал, нарны идэвхжил, хүүхэн найрах , морь уралдуулах , наадамд түрүүлэх ................,, гх мэтийн талаарх мэдлэгээ хавь ойрын сонсогчддоо харамгүй хайрлаж гарна. Энэ үе шатанд мэдээж хэрэг түүнтэй санал нийлэхгүй бгаа хүн тэнэгийн туйл... Хоёрдугаар үе шат...

Би амьдралдаа цөөхөн уйлсан. Чи амьдралдаа дандаа уйлах юм.

Г.Сүхзориг : Чи бид хоёрын хайрын диалог- Би амьдралдаа цөөхөн уйлсан.Чи амьдралдаа дандаа уйлах юм. Чиний нулимс жижигхэн тэгсэн хэрнээ удаан уйлсан ч барагддаггүй. Нулимс чинь орчлонг үймрүүлэх увидастай.- Миний нулимс том томоор цөөхөн дусладаг би удаан уйлж чаддаггүй. Зохидог ч үгүй. Хар багын эр хүн уйлдаггүй юм гэдэг үгээр би хүмүүжсэн.Чамайг бүгд хайрладаг, өрөвддөг. Чи тэдэнд таалагддаг бас хүндлэгддэг.- Намайг хэн ч тоодоггүй, хүмүүс хүйтэн тоосгоор өрсөн хэрэм мэт хүйтэн хөндий хоолойгоор зэмлэдэг. Тэд намайг тулаанд орох гэж...

Эрэгтэй & Эмэгтэй хүний SUPER ӨдӨр

Хүүхэн хүний супер өдөр: 8:15 - Үнсүүлж илүүлж сэрнэ8:30 - Өмнөх өдрийнхөөөсөө хоёр килограммаар хөнгөн болсон байна..8:45 - Шинэ жимснүүд болон croissanty - гаас бүрдсэн өглөөний зоогоо орондоо иднэ.9:10 - Дурласан харчуудын явуулсан брилиантан зүүлт, бугуйвч гэх мэтийн бэлэгнүүдийг задлана.9:15 - Тансаг үнэрт тос шингээсэн халуун усанд булхана.10:00 - Fitness club - д булчинлаг бөгөөд инээд алдсан дасгалжуулгчтайгаа хөнгөн дасгал хийнэ.10:30 - Manicure хийлгээд,биеэ балсамьдуулна.12:00 - Хайрт хонгорынхоо экс эхнэрийг 7 килограмм таргалчихсан...

Интранет

Intranet Зөвхөн нэг байгууллагын хүрээнд байгуулагдсан компьютерийн TCP/IP протокол дээр үндэслэгдсэн дотоод сүлжээ юм. Гаднаас нь харахад интернэттэй адилхан, гагцхүү мэдээллээр хангаж буй хүмүүсийн тоогоороо ялгаатай. Интернэт рүү дэлхийн сая сая хүн ханддаг бол Интранетэд зөвхөн тухайн байгууллагын сүлжээний хүмүүс ханда...

Гоо үзэсгэлэнгээрээ алдартай нэгэн эмэгтэйн тухай сонсоод түүнийг олж уулзахаар холын замд гарлаа.

Сарнайн цэцэрлэгГоо үзэсгэлэнгээрээ алдартай нэгэн эмэгтэйн тухай сонсоод түүнийг олж уулзахаар холын замд гарлаа. Хотод нь очоод харвал үнэхээр үгээр хэлж үзгээр бичишгүй үзэсгэлэнтэй нэгэн ажээ. Хүмүүсээс гэрлэсэн эсэхийг нь сураглавал түүний нөхөр нь үзэшгүй муухай хүн гэнэ.Сониуч зан минь хөдөлж түүнтэй уулзаад:- Та ийм хөөрхөн, дур булаам нэгэн атлаа яагаад заавал ийм хүнтэй гэрлэсэн юм бэ? гэж лавлавал:- Та миний сарнай цэцгийн хүлэмжинд зочлооч....

энэхүү зүйлүүдыг уншсан хүмүүсийн 99% нь тохойгоо долоох гэж оролдох болно.

Кока-Кола анх ногоон байсан. Дэлхий дээрх хамгийн түгээмэл нэр бол Мохаммед. Хүний биед байдаг хамгийн хүчтэй булчин бол хэл юм. Америкийн нэгдсэн улсын хүн бүр дор хаяж 2 Кредит Кардтай байдаг. Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс 2 дахин илүү нүдээ цавьчдаг. Та амьсгаагаа түгжээд яасан ч өөрийгөө алж чадахгүй. Тохойгоо долооно гэдэг боломжгүй зүйл. Таныг найтаахад хүмүүс “бурхан өршөө” гэж хэлдэг учир нь таны зүрх энэ үед 0.1 секунд зогсдог. Гахайнуудын хувьд дээшээ тэнгэрлүү харах нь боломжгүй зүйл. Та хэтэрхий хүчтэй...

"Алтан гадас" сэтгүүлээс... бодууштай зүйрлэл...

Өнөө цагт бидулам том байшинтай хэрнээ жижиг гэр бүлтэй, илүү тав тухтай боловч амрах цаг зав багатай,олон эрдмийн зэрэг цолтой боловч наад захын мэдлэггүй, өргөн мэдлэгтэй боловч бага бодолтой,олон экспертүүдтэй боловч олон асуудлуудтай, илүү анагаах ухаанжиж байгаа боловч илүү их өвчин зовлонтой болжээ.Бид аливаад хөнгөн хуумгай хандаж, бага инээж, хурдтай давхиж, түргэн уурлаж, оройтож унтаж, өглөө босохдоо ядарсан сэрж, бага уншиж, зурагт их үзэж, бурханд цөөн залбирах юм.Өөрийгөө хүрээлэх эд хогшлоо нэмэгдүүлэх хэрнээ үнэт зүйлсээ бууруулж,...

Эрхээ эдэлж чадсан бол үүргээ биелүүлж сур !

Эрхээ эдэлж чадсан шигээ, үүргээ биелүүлж чаддаг бол үнэндээ буруутгах аргагүй байхсан, тэднийг - Өглөөхөн, ажилдаа явахаар автобусанд суулаа. Автобусны хойд суудал дээр зүүрмэглэн явах хоёр охины хажууд настайвтар эмэгтэй шахцалдан зогсоо харагдав. Ээж шигээ хүнд суудал тавиад өгчих ухамсар тэдэнд үнэхээр алга. Гэхдээ бухимдаад ч хэрэггүй л дээ, энэ бол “надель” үзэгдэл. Тэр охид эрхээ эдэлж яваа нь тэр байж. Өнөөгийн залуус их өөрчлөгджээ. Энэ үгийг ээж аав маань байнга хэлдэг. Бодоод байх нь ээ тэдний гомдол зөв бололтой. Хэдийгээр үе үеэрээ...