News

Monday, June 30, 2008

Montsame agensy - МАХН, АН СУУДЛАА ХУВААЛАА

Улаанбаатар /МОНЦАМЭ.Г.Урантуяа/ МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ё.Отгонбаяр өнөөдрийн 13 цагт мэдээлэл хийж энэ удаагийн сонгуульд МАХН ялалт байгуулсан нь тодорхой болсныг зарлалаа.
Урьдчилсан байдлаар МАХН-аас нэр дэвшигчдийг 9 аймагт багаар нь дэмжсэн байна. Одоогоор зөвхөн хөдөө орон нутгаас 38 нэр дэвшигч ялалт байгуулжээ. Үүнд Баян-ӨлгийдХ. Баделхан, Х.Жекей, А.Телехан, Булганд Э.Мөнх-Очир, Ц.Цэнгэл, Говь-Алтайд Ц.Дашдорж, Ж.Энхбаяр,Дундговьд Х.Наранхүү, Р.Раш, Завханд Д.Балдан-Очир, Д,Оюунхорол, Ш.Сайхансамбуу, Сүхбаатарт Р.Буд, Ч.Улаан, Төв аймагт Н.Энхболд, М.Энхболд, Су. Батболд, Д.Дондог, Увс аймагт Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Хэнтийд Н.Ганбямба, Б.Бат-Эрдэнэ, Д.Арвин, Баянхонгор аймагт Г.Занданшатар, Дорноговьд Ж.Батсуурь, Дорнод аймагт Д.Одбаяр, Ц.Шинэбаяр, Дархан-Уул аймагт Ж.Сүхбаатар, Д.Хаянхярваа, Орхон аймагт Д.Дамба-Очир, ӨмнөговьдХ.Бадамсүрэн, Өвөрхангайд Д.Лүндээжанцан, Сэлэнгэд О.Чулуунбат, Ховд аймагт С.Бямбацогт, Д.Дэмбэрэл, Хөвсгөлд Ө.Энхтүвшин, Ц.Даваасүрэн нар тус тус ялалт байгуулаад байгаа тухай сүүлийн үеийн мэдээ гарсан байна.
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ё.Отгонбаяр тус намын бодлого зорилт, нэр дэвшигчдийг дэмжиж байгаа ард түмэндээ болон гишүүд дэмжигчиддээ талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

Энэ удаагийн сонгуульд ард иргэд хэдий идэхитэй оролцож байсан ч эргээд нөгөө нэг МАХНам, АНамаас нэр дэвшигч Монголын төрийг уландаа гишгэсэн Олигарх-ууд гарчихлаа ахиад олиггүй дөрвөн жилийг угтаж байна даа андууд минь. Юу болохыг хараад сууна гэдэг хүндхэн л асуудал болж байна даа.

0 Сэтгэгдэл: