News

Wednesday, September 24, 2008

...Fall


...Навчис хөлөөр хөглөрөөд, баяртай гэж сэмээрхэн шивнэх шиг
Нарны туяа эцсийн хүчээр, тэднийг энхрийлэх шиг
Хөөргөн мөрөөдөл бороонд жихүүцэн, зүрхэнд хоргодоод
Хөндийрхүү сэтгэл нөмөр хайж, чамайг зүглээд

...намар ирчихэж.



Намар цаг ирэхэд намайг яагаад ч гуниг нөмрөхийн
Навчис нэг нэгээрээ газарт унахыг хараад
Гэгээхэн хайр минь ингээд л дусал дуслаар холдож байгаа мэт
Гунигтай бодол өөрийн эрхгүй сайхан бүхнийг даран орж ирэээд

Намар цагаа гэж.


Намайг яагаад ч юм гуниг нөмрөөд
Навчис нэг нэгээрээ газарт унаад
Гэгээн хайр минь дусал дуслаар уурших шиг
Гунигт бодол дурсамж бүхнийг үгүй хийгээд
...намар цагаа гэж

0 Сэтгэгдэл: