This is default featured slide 1 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 2 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 3 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 4 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 5 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

News

Sunday, October 5, 2008

Тахианы түүх

Нэг эр тахианы аж ахуй эрхэлдэг байжээ. 25 эм тахиа 1 эр тахиа байдаг байсан бөгөөд удалгүй нөгөө эр тахиа хөгширч өөрийн хийдэг ажлыг барахгүй болж эхлэв гэнэ. Тэгэхээр нь зах гарч нэг залуу эр тахиа худалдан авчирч л дээ.
Залуу эр тахиа нь ирээд их л оодгор байна гэнэ. Хөгшин эр тахиа ч хэлж л дээ. Чи 25-саа надад 1-г л өгчих, тэгээд л бусдад нь ажлаа хий гэж. Харин залуу тахиа юу гэж дээ, тийм юм байхгүй гэв. Тэгтэл хөгшин тахиа за тэгвэл хоёулаа тэр мод хүртэлх зайнд уралдая, тэгээд чи ялвал бүгдийг нь ав, харин би ялвал 1-г л авая гэж.Харин нэг болзол байгаа нь би чиний 10 метрийн өмнө гараагаа эхлэнэ шүү гэжээ. Нөгөө залуу тахиа ч өөрийгөө ялна гэдэг бат итгэлтэй байсан тул тэгэе л гэж гэнэ. Тэгээд маргааш уралдахаар болов.

Маргааш нь тохиролцсон ёсоор хөгшин тахиа 10 метрийн урьд зогсож мод руу уралдахаар болов. Гүйлт ч зэрэг эхэлж, залуу ч юу юугүй л хөгшин тахиаг гүйцэх гэж байна гэнэ шүү. Яг л ард нь очиж гүйцээд ирсэн чинь ПАААН гээд явчиж. Яав ийв юу болов гэтэл, нөгөө тахиачин залуу залуу тахиаг чинь буудаад хаячихсан байв. Тэгээд тэрээр ийнхүү хашгирч гэнэ: "бүтэлгүй юмаа, энэ долоо хоногт 5-н "gay" (ижил хүйстэн) тахиа аваад байхдаа яахав дээ".

Салхи минь...

Бодон бодон суухнээ бодол дотор салхи чи минь эрчилж, цугласан бодлыг огторгуй өөд хийсгэн авч явлаа. Бодол түүвээн үймүүлэх салхи чамайг магад би зүрхэндээ мэдрэхийг хүсч байсан ч юмуу...

Намар болсныг мэдэгдэх гэсэн шиг модны навчис салхи чамайг хөлөглөн эх хөрсөн дээрээ эргэн бууна. Хорвоогийн жамаар унах уг навчисын хөл нь болж, агаарт далавч нь болж байгааг чинь харахаар салхи чи бидэнд заяасан нь цаанаа битүүхэн утга учрыг агуулнуу хэмээх бодолын сэдэлийг нээж, үе үе хацар илбэн өнгөрөхөд чинь уг бодол тархинд дэлбээлнэ. Энэ бодолын нэгэн үзүүрээс тавилгүй мушгин цааш хөөвөөс салхи чамд хүчнээс өөр юм байхгүй мэт надад санагдлаа. Наанаа хайрт хоёрын бие биенээ энхрийлэх шиг зөөлөн мэтээр илбэх боловч чамд дуртай цагтаа эрчлэн, хот сууринг орвонгоор нь арчих хүч чадал хайрласан гээд бодохоор чам шиг хүчтэй ч болмоор юм шиг. Хот тосгоныг арчих хүсэлдээ хөтлөгдсөндөө биш, харин энэ биеэр би хүссэн үедээ дуртай бүхнээ хийлгэх гэсэндээ чамтай адилаар эрчилж сурах юмсан, салхи минь.

Өдөр шөнө гэж гололгүй, үүлэрхэг чэлмэг гэж чамлалгүй салхилах үед чинь надад чамаас “бурхан гээч этгээд огторгүй үүсэх цагт анх чамд юу ч гололгүйгээр хандаарай гэж аминчлан захисан юмуу” гэж асуумаар санагдах юм. Битгий, надад битгий хариул. Зүгээр л чамтай хамт түүхийн хуудсаар зочилж, дайны үед ч энхийн үед ч хэн нэгнийг ялгавралгүйгээр хандаж байсаныг чинь л нэг хармаар байна. Тэр үед чамайг гарал үүслээсээ болоод хорих ангид хүчээр ажиллах жүүд, Рехастагийн хэлтэст илтгэл тавихаар алхаж буй генерал, галын фронт нь дээр өлсөж суугаа цэрэг, үйлдвэрийн барилгадаа машин зэвсэг бүтээж буй эмэгтэй гээд бүгдийг нэгэн адилаар бүүвэйлэн салхилаж байсан гэдэгт би өнөөдөр огтхон эргэлзэлгүй сууна. Үнэхээр гайшрам энэ шинж чинь хүн бидэнд байсансан бол өнөөдөр хүн болгоны доторх ертөнц, цаашлаад улс нийгэм, бүр энэ дэлхий ямар дүр зурагтайгаар 21-р зуун туулах байсан бол. Гайхам энэ нууцын чинь гол нь хаана оршнов дээ салхи минь.

Хааяа нэг салхи чиний хүч буурч, намуун зөөлөн аялгууг чихэнд уях төдий болох ч чамайг би хаа нэгэн газар тогтон, түр амсхийхийг харалгүй өдий зэрэгт хүрчээ. Салхи чи тэнгэр газар гэлтгүй шуурч, сайн мууг ялгалгүй илбэхдээ зогсохоо үл мэдэн, хоёрдмол сэтгэлгүйгээр дайрах нь тэртээх тэнгэр дээрээс агаар зүсэн шумбах шонхорыг санагдуулам. Нэг орчиноос нөгөө руу зогсолгүй хуйлран нисч бүхэнд хүрнээр эрч чинь ч буухгүй улам эрчлэх энэ авяасаар чинь юутай бахархнам. Уул ус, ургаа мод заримдаа чамайг зогсоолоо гэж бодож болох юм. Гэхдээ би бол мэднээ, чамайг хэзээ ч юу ч үл зогсооно. Чи хүссэн газартаа хүрнэ. Хүрэх ч болно. Тийм ч учраас чамайг салхи хэмээн нэрийднэм, би. Чухам яаж чи зогсолтгүй довтлогож, буцалтгүй хуйлрадагаа бага ч гэсэн зааж өгөөч, салхи минь.

Тал газарт хүч базаана гэж чи дорныг талд очдоггүй, уул хаданд эрчээ алдана хэмээн Алтайн нуруудаас чи дайждаггүй. Алдана ононо гэж айлгүй чи салхилна. Салхилах салхилахдаа чи хүчээ алдана, хүч авна гэж зөв бурууг жинлүүрийн хоёр талд тавилгүйгээр чи шуурна. Энэ бол чиний хамгийн дээд чанар, магадгүй тийм ч учраас чамайг алдаа онооны өөдөөс зүрх шимширэлгүй давшлах эр зоригийн симбол мэтээр би дүрслэнэм.
Айдас хүйдэсгүйгээр, эрх дураараа ашлах салхи чамайг таашаан хүлээн авч, сэтгэл зүйрхээ хайрлалгүй нээх нь ч бий, аль эсвэл тааршаан нүүр бууруулах нь ч бий. Тэр дундаа салхи чамайг бодит гэж хэлэх нь байхад, хийсвэр гэж маргах хүмүүс ч оршино. Миний хувьд чи бол сэтгэлд минь орших эрх чөлөө, эр зоригийн симболын амьдралд дээрх төрх. Миний симболын бодит дүр нь ч гэсэн чи намайг үл мэднэ. Мэдэх оюунгүй, мэдрэх эсгүйдээ биш ердөө л нэг газраа тогтохоо үл мэдэх шууран өнгөрч, өнгөрснөө эргэн үл харах учир бүх зүйл чиний хувьд зуурд байдаг. Тиймээ, чи намайг танихгүй ээ, салхи минь.

Бүтэхгүй гэдгээ нь мэдэх ч гэсэн эцэст нь чамаас асуух нэг гуйлт надад байна. “Салхи минь чи түр ч атугай миний зүрхэнд азнаач!”

Thursday, October 2, 2008

Хүний арьсны бүрхүүл дотор эрхтэнтэй холбоотой тул маажих хүсэл төрөх нь таны дотоод эрхтэн “зүгээр бус” байгааг гэрчилнэ.

“Баруун гарын алга загатнаж байна уу? Тэгвэл мөнгөтэй болно оо” хэмээн билэгшээж алгаа мааждаг. Гэтэл Хятадын уламжлалт анагаах ухааны эмч нар биеийн янз бүрийн хэсэгт загатнавал түүнд нухацтай ханддаг байна. Хүний арьсны бүрхүүл дотор эрхтэнтэй холбоотой тул маажих хүсэл төрөх нь таны дотоод эрхтэн “зүгээр бус” байгааг гэрчилнэ. Мэдрэмжийн сувгийн судалгааны дагуу гадна талын арьс дотоод эрхтэнтэй холбоотой байдаг гэнэ. Хятадын уламжлалт анагаах ухааны профессор Да Чжугийн тайлбар, зөвлөгөөг сонирхуулъя.

Хамраа маажих нь
Асуудал: Яаралтай усанд орох шаардлагатай болжээ.

Тайлбар: Учир нь хамар дотор эрэгтэй хүний бэлэг эрхтэн, эмэгтэй хүний хэлүүтэй адил сийрэг эд байдаг. Эхийн хэвлийн хөгжлийн явцад эдгээр эд нь нэг үр хөврөлөөс хөгжих тул үргэлж хоорондоо холбоотой байдаг. Бэлэг эрхтний сийрэг эд ариун цэврийн улмаас “тав тух” алдах юм бол тэр нь хамарт нөлөөлнө гэнэ.

Оочоо маажих нь
Асуудал: Секс дутагдсаных гэнэ.

Тайлбар: Ооч нь эрэгтэй хүний бэлэг эрхтэн, эмэгтэй хүний хэлүүгээр дамжин өнгөрөх энергийн голдогчийн туйлд оршино. Оочоо маажих нь бэлэг эрхтэнээ сэргээх хүсэлтэй нэгэн зэрэг үүснэ. Хэрэв ойрын үед бэлгийн ажил хийхгүй бол бэлэг эрхтэнд зогсонги буюу сөрөг байдал үүсэх магадлал ихтэй.

Хөхөө мааждаг
Асуудал: Хөх загатнах нь сарын тэмдэг удахгүй ирэх гэж буй дохио ажээ. Эрэгтэй хүний хөх загатнавал үрийн шингэнээ гаргаагүй удсан гэсэн үг юм. Энэхүү хөх загатнах мэдрэмж нь биенд ямар нэгэн зүйл илүүдсэнийг хэлж өгөх дохио болдог байна.

Тайлбар: Биеийн хөндий эрхтэн /сав, төмсөг/ чинэрсэн тухай дохиог цээжний арьсаар өнгөрөх энергийн голдоч өгч буй нь тэр гэнэ.

Чихээ мааждаг
Асуудал: Чихээ маажих нь давсаг юмуу эсвэл үтрээний үрэвсэлт өвчин эхлэх гэж байгаа шинж хэмээн үздэг.

Тайлбар: Чихний дэлбээ бол бүх эрхтэн, бие организмын системийн төвлөрөл, дотоод эрхтэний хуулбар гэж үздэг. Эмэгтэй хүний чихний нүх нь үтрээтэй, харин эрэгтэй хүний хувьд шээсний сувагтай дүйдэг. Тиймээс аль нэг эрхтэн эвгүйцвэл чих загатнаж дохио өгдөг. Чихний нүх загатнавал эмэгтэй хүний умай үтрээ, эрэгтэй хүний шээсний суваг асуудалтай байгааг илэрхийлнэ.

Дашрамд өгүүлэхэд:
Чихний нүх нь үтрээний хэмжээтэй холбоотой гэж Эртний Хятадад үздэг байжээ. Ийм учраас чихний жижиг нүхтэй бүсгүйчүүд нөхөрт амархан гардаг байсан бол “том” нүхтэй бүсгүйчүүдэд хүнд асуудал тулгарч байжээ.

Салтаагаа маажих нь
Асуудал: Уураг тархи хүчилтөрөгчийн дутагдалд орсоныг илтгэнэ.

Тайлбар: Уураг тархинд хүчил төрөгч дутагдах үед хүн эвшээлгэнэ эсвэл бэлэг эрхтэн идэвхтэй байдалд орно. Салтаагаа маажсанаар судасны төвүүдийг идэвхжүүлж шодой, хэлүүг цусаар хангахаас гадна бүх бие организмаар цус гүйж уураг тархи цусны хамтаар хүчил төрөгчөөр илүү сайн хангагдана.

Өвдгөө мааждаг
Асуудал: Дааврын тэнцвэр алдагдсаны шинж тэмдэг юм.

Тайлбар: Өвдөгний үеийн холбоос нь цусан дахь дааврын төвшний хэлбэлзэлд маш мэдрэмтгий байдаг гэнэ. Өвдөгний хэсэгт загатнах нь эмэгтй хүний бэлгийн гормон – эстрогены хэмжээ ихэссэнийг гэрчилнэ. Энэ нь эмэгтэй хүний хувьд байж болох ч эрэгтэй хүнд бэлгийн чадавхи Өвдөгний мэдрэмжийн судал нь цусан дахь гармоны хэмжээг мэдэрч байдаг. Жишээ нь гармон ихэдсэн буюу дутсан бол өвдөг мэдэрдэг.

Нөгөөл муу эрчүүд дараа нь эмэгтэйчүүдийг нь бичнээ...

Монгол эрийн тасарч унахынхаа өмнө дамждаг таван үе шат

Нэгдүгээр - Ухаантан

Ууж суугаад гэнэтхэн бүх эрдэмд төгс гэгээрсэн гүн ухаантан болно .Улс төр ,эдийн засаг , үндэсний аюyлгүй байдал, нарны идэвхжил, хүүхэн найрах , морь уралдуулах , наадамд түрүүлэх ................,, гх мэтийн талаарх мэдлэгээ хавь ойрын сонсогчддоо харамгүй хайрлаж гарна. Энэ үе шатанд мэдээж хэрэг түүнтэй санал нийлэхгүй бгаа хүн тэнэгийн туйл...


Хоёрдугаар үе шат - Сайхан залуу

Өөрийгөө бааранд суугаа Монголын хамгийн сайхан эр тул тэнд бгаа бүсгүйчүүд түүнд сээтэн хаяад байна гэж сэтгэнэ.Ухаантан учир хүүхэн болгонтой хүссэн сэдвээрээ дэлгэрэнгүй яриа өрнүүлнэ.




Гуравдугаар үе - Баян эр


Билл Гэйтс гэдэг ядуу гуйлгачинтай зүйрлэшгүй баян учир бүгдийг би төлнө гэнэ.Энэ үе дээрээ хамгаас ухаантай ,сайхан ,баян бусдыг урьж залж дайлна ялaнгуяа таалагдсан хүүхнүүддээ тун өгөөмөр загнана.


Дөрөвдүгээр үе - Баатар

Гэнэт өөрийгөө Чингисийн цус судсанд нь гүйсэн талын зоригт баатар гэж итгээд хавь ойрынхоогоо бүргэдийн харцаар ширтэж дургүй хүргэж маргалдаад байсан мангуу тэнэг амьсгаануудыг хорвоогоос тонилгочий гэнэ.Хэнээс ч үл айна.



Тавдугаар үе-Ардын жүжигчин


Энэ үе тасарч унахын өмнөх сүүлийн дамжлаг.Юу дуртайгаа хийнэ.Цам харайна,хайр сэтгэлээ илчлэнэ, шүлэглэнэ, сар нарыг өрөвдөж нулимс унагана. гудамжинд хоолойныхоо дээд хэмжээгэээр бархиран дуулна.

6. Gadaad helnees gadaad hel ruu hurwuulegch
7. Amitnii heleer huurnegch
8. Diwaajingiin giichin
9. Daruuhan noirmog gahai
10. Uhdel geel buren tasraaskii shuu dee

Би амьдралдаа цөөхөн уйлсан. Чи амьдралдаа дандаа уйлах юм.

Г.Сүхзориг : Чи бид хоёрын хайрын диалог


- Би амьдралдаа цөөхөн уйлсан.
Чи амьдралдаа дандаа уйлах юм. Чиний нулимс жижигхэн тэгсэн хэрнээ удаан уйлсан ч барагддаггүй. Нулимс чинь орчлонг үймрүүлэх увидастай.
- Миний нулимс том томоор цөөхөн дусладаг би удаан уйлж чаддаггүй. Зохидог ч үгүй. Хар багын эр хүн уйлдаггүй юм гэдэг үгээр би хүмүүжсэн.
Чамайг бүгд хайрладаг, өрөвддөг. Чи тэдэнд таалагддаг бас хүндлэгддэг.
- Намайг хэн ч тоодоггүй, хүмүүс хүйтэн тоосгоор өрсөн хэрэм мэт хүйтэн хөндий хоолойгоор зэмлэдэг. Тэд намайг тулаанд орох гэж байгаа цэрэг мэт байхыг шаарддаг. Яагаад гэвэл Эр хүн эр хүн шиг бай… гэдэг. Тэр эр хүнийг нь би хэнээр зүйрлүүлэхээ мэддэггүй.

Чамайг бүдэрч унахад хэн нэгэн татаж босгодог. Босгож ирээд тэд шархыг чинь арчих алчуур өгдөг. Тэгээд нулимсыг чинь арчиж өгөөд явдаг. Чиний нулимс шидтэй.

- Намайг бүдэрч унахад хүмүүс тойроод гардаг. Тэд гараас минь атгаад татаж байгаагүй. Ганцхан удаа би нэг бүсгүйтэй гар барьж үзсэн. Тэр бол тохиолдол байсан. Бүсгүй миний хөлөн дээр гишгичихсэн болоод надаас уучилалт эрээд гар барьсан санагдана. Тэрхүү гар нь хүйтэн мөртөө хэтэрхий яхир ясажсан гарын сарвуу байсан.

Чамайг алдаа гаргахад хүмүүс уучилдаг, тэрхүү алдаа чинь чамайг улам өхөөрдөм хөөрхөн болгодог.

- Намайг алдаа гаргахыг хэн ч зөвшөөрдөггүй. Тэд бүх зүйл нь өв тэгш байх ёстой гэж үздэг. Өөрсдөө хэзээ ч чадахгүй зүйлээ надаас нэхдэг би хичээдэг, оролддог. Ямар нэгэн үр дүнд хүрдэггүй. Харин эсэргүүцэл шүүмжлэл хүртдэг. Тэрнийг нь би магтаал сайшаалаас илүү шагнал урамшуулал гэж ойлгодог.

Чамд гоёл их зохидог. Шаазан хүүхэлдэй шиг гөлгөр өхөөрдөм болж хувирдаг. Дур булаам болгодог. Чихэр шиг хүлхэмээр болдог.

- Надад зохидоггүй. Хэтэрхий биеэ барьсан орчинд би дасаагүй. Надад номхоруулдаг цамц өмссөн мэт сэтгэгдэл төрдөг болоод тэр.

Чи гайхамшигтай сайхан инээмсэглэж чаддаг. Дургүй зүйлдээ ч чи хуурамчаар инээмсэглэдэг. Инээд чинь бүгд худлаа ч хүмүүст чиний инээд таалагддаг. Тачаангуй, урин дуудсан харцтай болж хувирдаг.

- Би худлаа инээж чаддаггүй. Магадгүй болхи бүдүүлэг байж мэднэ. Хүчлэж инээхээр хүмүүсийг цочоож юм уу жигшээж магадгүй гэж айдаг. Харин би толины өмнө зогсоод хуурамчаар инээх гэж оролдох өөрийгөө хараад үнэн санаанаасаа шоолж инээдэг. Хичнээн тэнэг харагдах болохыг би тэгж мэдэрдэг.

Чамайг орчлонгоор нэг магтан дуулж, шүтэн биширдэг. Чиний гоо сайхныг шүтэн биширсэн зураач уруулыг чинь урлахын төлөө цусаараа зурхыг, зэрвэс тулгарсан харцанд чинь сэтгэл нялхарсан найрагчийг шүлэгтээ согтохыг би харсан. Зарим нь солиорсон. Тэд хичнээн ч зууны турш чамаар л амьдралынхаа утга учрыг тодорхойлж явсныг нь харин чи ойлгодоггүй. Ойлгох нь ч чамд тийм чухал биш. Сүүлд чи бүүр сүүлдээ өөрийгөө зурж өөрийнхөө тухай зурж бичдэг болсон. Намайг энэ орчлон дээр байдаг гэж чи мартсан.
- Харин намайг хэн ч тэгж урлагын тэнгэрт залах гэж оролдоогүй, тийм бодол толгойд нь орж ирээ ч үгүй, ирэх ч үгүй биз. Харин хэзээ мөдгүй ус галруу ороход ч бэлэн байлгах гэж сургасан. Гэхдээ би чамайг урлагын тэнгэр гэж үздэг нэгэн.
Чи өөрөөсөө сайхан нэгэндээ атаахдаг. Тэгээд тэр хорсолоо тайлах гэж хэн нэгэнд муулдаг. Алхсан алхааг нь тоолж, улыг шагайдаг. Тэрнээсээ сэтгэлийн таашаал авдаг. Хэзээ ч түүн шиг болох гэж хичээж үзээгүй. Тэр нь зохих ч үгүй гэж үздэг. Чи дэндүү ихэмсэг бардам юм чинь.
- Харин би өөрөөсөө илүү нэгэндээ талархаж явдаг. Түүнийг би дуурайх гэж оролддог. Их зүйл суралцдаг. Саяхан би нэг тийм сайхан залууг харсан. Тэр ихэмсэг хэрнээ дөлгөөн харцтай залуу байсан. Тэрийг хараад би их зүйл бодсон. Ядаж л халаасандаа мөнгөгүй хэрнээ ихэмсэг алхаж сурсан.
Гэхдээ би чамд хайртай, чамд сэтгэл минь хоргоддог. Чамайг харах, хайрлах гэж би энэ орчлонд ирсэн. Надад байхгүй юм бүхэн минь чамд байдаг. Надад атаархал, үзэн ядалт гэж үгүй. Миний эхлэл чи, чиний эхлэл би байх болно гэдэгт итгэдэг Эр хүн.