This is default featured slide 1 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 2 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 3 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 4 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 5 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

News

Wednesday, September 24, 2008

Бид юуны төлөө ажилладаг вэ?

"Ямар бизнес сүйрэн унаж, ямар бизнес цэцэглэн хөгждөг вэ?
Амжилттай бизнесмен нь хүнд итгэж чаддаг, хүний итгэлийг дааж чаддаг хүн байдаг." ("Баян аав, ядуу аав" номноос)

Бизнесийн салбарт зүтгэж, өөрсдийн гэсэн өнгө аяс оруулах гэж чармайдагын хувьд уншигч та бүхэнтэй бизнесийн харилцааны талаарх өөрийн бодол, үзлээ хуваалцахыг хүслээ. Бизнес нь өсөлттэй ба уналттай эсвэл тогтвортой гэсэн 3 төлөвт байдаг. Гэхдээ тогтвортой байгаа гэсэн төлөв нь бага зэргийн өсөлттэй эсвэл бага зэргийн уналттай байх бөгөөд энэ нь ямар ч бизнесийн тодорхой нэгэн үе шат байж болох ба шууд бус болон ил биш утгаараа өсөлттэй ч байж болно. Иймд тогтвортой буй бизнесийг ил биш утгаараа өсөлттэй эсвэл уналттай гэсэн төлөвийн аль нэгд хамруулж болох бөгөөд ингэвэл аливаа бизнес нь ердөө л өсөлттэй, уналттай гэсэн 2 л төлөвт оршдог гэж үзэж болно.


Эндээс ямар бизнес өсөлттэй, ямар бизнес нь уналттай байгаа вэ гэдэг асуулт гарч ирэх бөгөөд адил салбарт, адил түвшинд, адил удирдлагатай компаниуд яагаад ийм ялгаатай байдаг цаад учир шалтгааны талаар бодож, үнэлж дүгнэх хэрэгтэй болно. Энэ асуултанд би өөрийн хариултаа та бүхэнд бичиж байгаа нь энэ бөгөөд эдийн засаг, техник технологи, менежмент, маркетинг гэсэн олон л хүчин зүйлийг ярьж болох боловч энэ нь миний бодлоор огт ондоо асуудал ба жинхэнэ хариулт нь биш гэж үзнэ.

Тэгвэл юу чухам аливаа бизнес, түүнийг эрхлэгч пүүс компаниудыг амжилттай, амжилттгүй байлгаж байна. Миний хариулт бол ИТГЭЛ, ИТГЭЛЦЭЛ л гэж хэлнэ. Яагаад гэвэл хэрвээ хамтран ажиллагчид, захиалагчид, харилцагчид тухайн бизнесменд болон тухайн компанид л итгээгүй бол харилцахгүй шүү дээ. Жишээ нь, та тухайн банкинд итгэсний л үндсэн дээр мөнгөө хадгалуулдаг, мөн тухайн банк танд итгэсний улмаас л танд зээл олгодог.
Хэрвээ энэ дэлхийд итгэл, итгэлцэл гэж зүйл байгаагүй байсан бол ямар байх байсан бол гээд та нэг төсөөлөөд үз дээ? Айл гэрийн хоорондох итгэлцэл, амраг хосын хоорондох итгэлцэл, өөрийн ирээдүйдээ итгэх итгэл бүгд байхгүй гээд бодхоор маш өөр дүр зураг тодорч байгаа биз? Тэгвэл танд өчүүхэн би зөвлөхөд ямар ч хүнд эхлээд итгэл, сэтгэлээрээ хандаад үз. Магадгүй таны итгэлийг уг хүн даахгүй, урмыг тань хугалчиж ч болох. Гэхдээ л уг хүнд итгэж хандсанаараа танд огт муу зүйл болохгүй бөгөөд хэрвээ тухайн хүн таныг ойлгоод, итгэлийг тань даахаар хичээн чармайхыг та харвал маш их баярлах болно. Хүнийг хайрладаг л хүнийг хүмүүс хайрладаг бөгөөд мөн хүнд итгэдэг хүн л мөн хүний итгэлийг дааж чаддаг.
Тухайн бизнесийн байгууллага нь ямагт удирдагч, удирдлагатай байдаг бөгөөд цааш нь задлан задласаар баг, хамт олон, хувь хүн гэсэн хамгийн эцсийн цэгтээ хүрж задрах ба хэрвээ та итгэл, итгэлцлийг олж харж чадах нүдээр аливаа амжилттай байгаа бизнесийг харвал заавал итгэлцэлийг олж харах болно.

Бид буюу Хулан Системсийнхэн ч бие биедээ итгэх итгэл, итгэлцэл дээр цуглацгаан, нэгдсэн бөгөөд бид өөрсддөө итгэсний үндсэн дээр бусад харилцагчид маань бидэнд итгэдэг. Бид мөнгөний төлөө ажилладаггүй ба бид бусдын итгэлийг олохын төлөө ажилладаг, ажиллахыг хүсдэг, зорьдог. Бид ирээдүйдээ итгэдэг бөгөөд бусдыг ч мөн ирээдүйдээ итгэж байгаасай хэмээн хүсэж байна.

Ингээд дүгнэж хэлвэл Бизнес гэдэг нь харилцан итгэлцэлийн биелэл мөн.
Хүмүүсээ бие биедээ итгэж, мөн бусдын итгэлийг дааж явцгаая!

Dialy Scrum арга

Би саяхнаас Финландын нэг компанид outsourcing хэлбэрээр нэгэн веб порталь сайтын кодчилолыг гүйцэтгэх ажилд оролцсон юм. Гэтэл тэднийх dialy scrum гээд өдөр тутмыг ажил гүйцэтгэлээ дүгнэх арга хэрэглэдэг юм байна. Энэ нь маш энгийн ч, хялбар ч гэсэн ач холбогдол нь надад маш их таалагдав. Та бүхэн ч гэсэн хамтран ажиллаж байгаа хүмүүстээ болон өөрийн хувийн ажилдаа ч зориулан өөртөө хэрэглээд үзээрэй.

Dialy Scrum ердөө 3н үндсэн асуултаас бүрдэх бөгөөд уг 3н асуултад өглөө бүр оролцогчид хариулаад л болчихно:

Асуулт 1. Өчигдөрийн dialy scrum-аас хойш та юу хийсэн бэ?

Асуулт 2. Таньд ямар саад, бэрхшээл учирсан бэ?

Асуулт 3. Өнөөдөр та юу хийх вэ? буюу маргаашийн dialy scrum хүртэл та юу хийх вэ?

Энэ л гуравхан асуултад хариулахын тулд та өчигдөр юу хийсэн болон өнөөдөр юу хийх ээ мэдээж эргэцүүлж л таарна. Аливаа юм энгийн болох тусмаа агуу байдаг гэж үнэн шүү.

Monday, September 22, 2008

СЕКС СУДАЛГАА ИНЭЭДТЭЙ БАС СОНИРХОЛТОЙ

This summary is not available. Please click here to view the post.

Пост модерн Ромео Жульета

Шекспирийн алдарт "Ромео Жульета 2"-г пост модерн маягаар бичиж үзвэл ямархуу маягийн юм болох бол? Магадгүй пост модерн сэтгэлгээнээс Ромео Жульета гарч ирэхгүй ч байж болох юм. Ямар ч гэсэн гол санаан дээр нь шүлгийн бичлэгийн хэв загварыг нь өөрчлөөд үзье...

Мэдээж бүх хэсгийг нь бичихгүй. Зарим нэг хэсгийг нь өөрчлөх гэж оролдох нь:

Эмийн санч Ромеод хор өгөхдөө хэлдэг үг:
...Амьдралаас уйдсан гэнэ ээ?
Амьдралын уйтгарыг өгөөч гэнэ ээ?
Амрагийнхаа араас явна гэнэ ээ?
Араас нь тэгээд яаж явна гэж?...
Амраг чинь тэгээд хаа зүг одов?
Амраг чинь үхэл зүг одож гэнэ ээ?

...Үхэхийг сонгож гэнэ ээ?
Үхэхийг сонгодог гэж үү?
Май энэ хор.
Магад чамд эрдэнэ мэт байх...

Хороо уучихаад Ромеогийн хэлсэн үг:
...Үхлийг хүлээж мэндэлчихээд
Өнөөдөр л би хүрж байна.
Үхэхээс амжиж амссан янаг хайр ч юм уу?
Янаг хайрандаа халуурсан үхэл ч юм уу?
Хайр ч юм уу?
Үхэл ч юм уу?
Яасан тансаг мэдрэмж вэ?
Яг л ингэж төгсөх байж энэ амьдрал...

Эмийн санч шударга үнэнч бас хатуу хүн байж.
Эд эсээр минь нэвчих хорны нь яарууг ээ?
Зориг гарган хор өгсөн сэтгэлийг нь хүндэлж
Зовиурыг тэсэн үхлийг амар хүлээе...
Ийм л хатуу хүмүүс амьдралын төлөө тэмцэж
Эргээд үхлийг ч бас бэлэглэж чадаж байна...

...Яагаад үхэл гунигтай байна?
Яагаад би харамсаж байна?
Хайргүй хүүхнийхээ араас үхэв үү?
Хайртай хүүхэн минь үхээгүй байв уу?
Үнэнийг мэдэж чадахгүй юм шиг байна...
Үхэж л тэр үнэнийг нь тэмтрэе...


Жульетагийн хорын үйлчлэл дуусаж сэрэнгүүтээ Ромеог хараад өгүүлрүүн:
...Чи бидэн хоёрыг учруулсан шийдмэг зан чинь
Чи бидэн хоёрыг эргээд хагацуулах нь энэ үү?
...Ганцаардлын харанхуй бүчихээс өмнө
Ганцхан удаа зориглоод чам руу үсэрлээ...


гэж хэлээд Ромеогийн хутгыг аван өөрийгөө бүлэв. Бүлчихээд хэлрүүн:
Тэнэг охин ухаажив.
Тэгээд бүхнийг гэнэт ойлгов.
Дурлалын оргил үхэл шиг юм.
Дусалж байгаа энэ цус шиг юм.
Оргилон олгойдох эрч шиг нь юм.
Одоо цагийн харуусал шиг юм.
Хонгор минь би чамд хайртай.
Хоёулаа маргааш гэж байдаг бол тэнд уулзая...

...Маргааш болоход би чамд хайртай гэж хэлэхгүй
Маргааш болоход би чамд хайртай гэж хэлэх шаардлагагүй...

...Ромео - Чи миний гунигийн шалтгаан
Ромео - Чи миний үхлийн шалтгаан
Ромео - Чи миний маргаашийн шалтгаан
Ромео - Чи миний бүхний шалтгаан..

Бүсгүйчүүддээ өгөх Сайн эхнэр болох 10 зарчим (Судлаач DE)

Сайн эхнэр болох 10 зарчим ( Бүсгүйчүүддээ шүү!)


Эрчүүдийн эгоизм дээр нь мэдрэмж муутай гэнэн байдлыг нь хөөрхөн ёжилсон санагдлаа.

1. Нөхрөө тахин шүтэж амьдар. Нөхөр бол танай айл гэрийн ноён нуруу сүр сүлд, хийморь тул нөхрөө бурханчлан тахин шүтэж далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарч явбал танайд хэзээ ч хэл ам, хэрүүл тэмцэл ирэхгүй.

2. Нөхрөөсөө илүү цалинтай ажил бүү хий. Эрэгтэй хүн ямагт өөрийгөө эхнэрээсээ , эмэгтэй хүнээс илүү гэж үздэг тул чи нөхрөөсөө илүү гарч өндөр цалин авч эхэлбэл та хоёрын амьдрал дууслаа л гэж мэд. Чи илүү цалин авч түүний ачаанаас хөнгөлөх биш харин ч бүр эсрэгээрээ түүнийг доромжилсон хэрэгт орно. Чиний түүнээс илүү гэж харагдсан юм болгон эрчүүдийн үзэн ядалтыг бүр ихээр төрүүлдэг. Тэд биднийг арчаагүй сул дорой өөрөөсөө хараат байлгах асар их дуртай.

3. Өөрийгөө хэзээ ч бүү гаргуунд нь хая. Чи ухаантай эмэгтэй л бол ядаж өөрийнхөө олсон мөнгөний тэн хагасыг өөртөө зарцуулах хэрэгтэй. Хэзээ ч хөөрхий минь амьдрах гэж зүтгэж байхад нь гангалж мөнгө их зарж дарамт болоод яах вэ гэж бүү нөхрөө өрөвд. Чи яг л нөхөрт гарахаасаа өмнө зоригтойгоор үнэтэй хувцас, будаг шунх авч, гоо сайханд орж массаж хийлгэж өөрийгөө эрхлүүлдэг байсан тэрийгээ хадгалахыг хичээ. Ялангуяа үнэтэй дотуур хувцас авдагаа больж хэзээ ч болохгүй шүү. Өөрийн чинь цалин тэр бүх зардалд хүрэхгүй байсан ч бүү тоо. Нөхрөө хөөргөж байгаад мөнгийг нь чимээгүй сааж сур.

4. Түүнээс мундаг гэдгээ хэзээ ч бүү харуул. Шулуун шударга, мундаг эмэгтэйчүүдэд эрчүүд дургүй байдаг. Яагаад гэвэл тэдэнд арчаагүй сул дорой, хоёр нүүртэй хуурмаг, бүр болохгүй бол нулимсаараа бүхнийг дийлдэг бүсгүйчүүд шулуун шударга гүргэр эмэгтэйгээс илүү ихээр таалагддаг. Энэ бол бас л эр хүний өөрийгөө эмэгтэй хүнээс илүү гэж үздэг эмэгтэйчүүд бидний нөмөр дор амьдрах ёстой гэж үздэг төрөлхийн зөв совинтой нь холбоотой.

5. Нууц амрагтай бол. Нөхрөө араар нь тавьдаг бүсгүйчүүдийг тэр нь хэтрэхгүй л, баригдахгүй л бол нөхөр нь хэзээ ч хаядаггүй. Өөр нэг сайхан залуугаас авсан таашаал та хоёрын сексийн амьдралыг улам сайхан болгож чамайг улам өнгө оруулна. Тэгээд ч нөхөр чинь чамд үнэнч гэсэн үлгэрт хэзээ ч бүү итгэ. Эхнэртэй хүмүүсийн 85 хувь / гэтэл эмэгтэй хүмүүсийн дөнгөж 35 хувь нь / нь ядаж 1 удаа эхнэрээ араар нь тавьдаг гэсэн судалгаа байдаг.

Ядаж хэзээ нэгэн цагт чи үхэн үхтэлээ үнэнч байсан байхад нөхөр чинь чамайг араар нь тавьсныг олж сонссоноос чи өөрөө бас хуурч байсан бол чамд ирэх дарамт нь арай хөнгөн байх болно. Бас “ажил ажил” гээд гэрийн бараа хардаггүй нөхрөө хүлээж гансарч, хөгширч сууснаас өөр хүнтэй болзоо хийвэл чи цагийг илүү сонирхолтой өнгөрөөх болно.

6. Гэрийн ажлаа 100 хувь зөвхөн өөрөө хий. Хэдийгээр чамд цаг зав хомс та хоёр өрхийн орлогоо эн тэнцүү бүрдүүлдэг байсан ч бүр чи илүү амжилттай карьер хийж байсан ч нөхрөө гэртээ байхдаа TV үзээд сонин уншаад диван дээр тэрийж хэвтэх цагийг нь хүүхдээ асрах, хоолоо хийх, дэлгүүр явах гэх мэтийн эмэгтэйчүүдийн хувьд чухал тэдний хувьд “хөгийн авгайчуулын” ажилд бүү татан оролцуул. Ямар ч шударга бас дээр нь хуучинсаг биш эрэгтэй хүн эхнэрээ албан ажил дээрээ нэмээд гэрийн ажлыг 100 хувь хийх ёстой л гэж үздэг. Хамтарч гэр орны ажлаа хийнэ гэж өөдрөгөөр бодож байвал тэрэн шиг бүтэхгүй мөрөөдөл хэзээ ч байхгүй. Их сайндаа л сууснаас хойш эхний 5 жил худлаа нэрээ хичээгээд шүд зууж хэсэг яваад л нөхрийн чинь тэвчээр нэг л өдөр “писхийгээд” хагарах болно. Чамайг нэг л өдөр ажилгүй, халамжгүйгээр чинь дуудах болно. Хэдийгээр чи түүнтэй шударгаар л гэр орны ажлаа хувааж хийх гэсэн зарчим хэрэгжүүлэх гэж зүтгэсэн ч бай энэ чинь амжилт яасан ч олохгүй.

7. Нөхрийнхөө ажлыг өөрийнхөөсөө дээгүүр тавь. Нөхрийн чинь ажил чамд уйтгартай, утгагүй цаг дэмий үрсэн, цалин муутай байсан ч чи түүний ажлыг өөрийнхөөсөө нэгдүгээрт тавьж сур. Хүүхэд чинь ханиад хүрсэн гэж үзье тэгвэл чи өнөөдөр ямар чухал уулзалттай байсан ч хамаагүй өөрөө л чөлөө авах тийм өгөөмөр сэтгэлтэй байх хэрэгтэй.

8. Хадмуудаа бас тахин шүт. Хадмууд чинь чамд мулгуу юм шиг санагдаж байсан ч чи нүүрэн дээр нь ухаантай сайхнаар нь шүдээ зуун магтаж сурах хэрэгтэй. Бас дээр нь тэднээс юугаа ч харамлаж болохгүй шүү. Бүүр чи хоолны мөнгөнөөс өөр мөнгө үлдээгүй байхад хэн нэгэн нь гуйвал үг дуугүй май гээд өгөх хэрэгтэй. Эс тэгвэл чи хөгийн харамч амиа бодсон хүн гэж хэлүүлэх болно.

9. Шөнө дунд орж ирсэн ч хаачаад ирэв гэж бүү уурла. Нөхрөө найз нөхөдтэйгээ ажлынхантайгаа гадуур явж байхад нь араас нь бүү утасд. Хэдийгээр чи их согтох вий, эсвэл байхгүйд нь ганцаардаад санаж байсан ч утас руу нь байн байн залгаж огт болохгүй. Гадуур наргиж зүгээр ч үгүй сайхан хүүхнүүд рүү харц чулуудаж суухад нь утасдаж бүү унтууцуул. Бас эрэгтэй хүн эхнэр нь байн байн утасдаад байвал авгайдаа баригдсан амьтан гэж хажууд суугаа хүмүүс нь хэлэх вий гэдгээс үхтэлээ айдаг. Иймд наргиж явахад нь бүү утасд, бүү сана, бүү санаа зов. Тэглээ гээд чи л өөрөө нойроо алдаж хохирохоос биш тэр чамайг санаа тавиад тэгж байна гэж хэзээ ч ойлгохгүй.

10. Нөхрийнхөө сонирхдог зүйл хоббиг бас сонирх. Нөхөр чинь чиний хувьд шал дэмий зүйлд цагаа зарцуулж байсан ч чи түүнийг нь тэвчих л хэрэгтэй. Өдөржин хөл бөмбөг үзэж эсвэл интернэтээр дэмий сэлгүүцэж байсан ч чи сурах хэрэгтэй. Чиний хувьд тэгж дэмий цаг үрж байснаас хүүхдийнхээ болон бас тэрний хувцасыг угаах, индүүдэх гээд өөр чухал ажлаа амжуулах цаг зав гарахгүй байсан ч чи түүнийг дэмий юм сонирхож байна гэж бүү зэмлэ. Харин хамаг ажлаа хаяад хамт хөл бөмбөг үз. Эцэст нь хэлэхэд чи жендер, эмэгтэйчүүдийн тэгш эрх энэ тэр гэж бүү олон юм ярь зөвхөн нөхрөө шүтэж амьдар тэгвэл чи гэр бүлээ аварна эс тэгвэл чи нөхрөөсөө салах эсэх дээрээ тулаад гансарч суух болно. Эр муу ч эмийн дээр гэдэг үгийг ямагт санаж яв. Эмэгтэй хүн гэдэг эмэгтэй л хүн байдаг. Бие даасан үзэл бодолтой эрчүүдтэй эн тэнцүү байна гэж мөрөөдөх ч хэрэггүй тэгэх л юм бол чи нэг л өдөр харамсахад хүрнэ. Эмэгтэй хүн хүүхдээ нөхрөө аз жаргалтай байлгахын төлөө өөрийгөө золиослох л гэж төрсөн өөр юуны ч төлөө биш.